Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Өдрийн ишлэл

“Үндсэн хууль гэнэ ээ? Оросын хаан ямар нэгэн малнуудад тангараглах хэрэг үү?”
(Эзэн хаан III Александр 1845 оны гуравдугаар сарын 10-нд төржээ)

Эзэн хаан III Александр ан хийж яваа нь. 1880-аад оны гэрэл зураг

Бусад ишлэлээс:
“Сэтгэлтэй хүн бүр дайныг хүсэхгүй. Бурханаас хаанчил гэж заяагдсан хүн бүр дайны аймшигаас зугтах бүх арга хэмжээг авах ёстой”
“Юу л хэлнэ. Түүнийг дээд зарлиг болгочих юм”
“Оросын хаан загас барьж байхад Европ хүлээж л байг”

Үйл явдал

МЭӨ 241 он.Сицилийн арлаас баруун зүгийн Эгадын арлуудын дэргэд ромчууд Карфагены флотыг бут ниргэсэн нь Пунийн гурван дайны эхнийхэд нь төгсгөл авчирлаа. Ромчууд Хойд Африкийн финикийн хүн амыг пунийхан гэдэг байжээ.Баруун Газар дундын тэнгист ноёрхолоо тогтоох гэсэн дайн МЭӨ 264-146 онуудад завсарлагатайгаар явагдаж байлаа. Дайны ажиллагааны төв нь Сицилийн арал болсон юм. Цуут Ганнибалын эцэг Гамилькар Барка нэгэн үе арлын хамгаалалтыг удирдаж байв. Гуравдугаар сарын 10-ны бүрхэг өдөр Ромынфлотын 200 хөлөг онгоц Гай Лутация Катуллагийн командын дор 24 онгоцоо алдаад карфагенчуудын 120 хөлөг онгоцны 50-ийг живүүлж, 70-ыг нь олзолжээ. Энхийн гэрээний дагуу Сицили ба Сицили болон Аппеннинийн хойгийг хоорондох арлууд Ромд  хамрагдах болжээ.

1302 он. “Хар гвельфүүдийн” төрийн эргэлтийн дараа Флоренцид “цагаантнуудын” 15 уудирдагч нарыг цаазлахаар эчнээ ял өгсөн дотор суут яруу найрагч Данте байлаа. Тэднийг сангийн мөнгө идэж, шахалт дарамт үзүүлж, пап ламд захирагдаагүй гэж ялласан байв. Хэрэв Данте Алитерьи Флоренцид буцан ирвэл “галд үтэл нь хуйхална” гэж тэд заналхийсэн байв. Алигерьи үүний дараа олон газраар тэнүүчлэн явсаар 1321 онд Равенна хотод өөд болжээ. Хөөгдмөл жилүүддээ тэрээр “Тэнгэрлэг инээдэм” яруу найргаа бичсэн юм. Өдгөө Флоренци түүний шарлыг эх оронд нь авчрахаар бүхнийг хийж байгаа. Харин Равенна хотынхон хэзээ нэгэн цагт хөөгдсөн түүний шарлыг Флоренцид өгөхгүй гэдэг.

1535 он. Доминикан шашинт лам Томас де Берланга энэ өдөр Номхон далайн Галапагос арлыг нээжээ. Томас ле Берланга анхлан нээгч биш харин Панамын хамба болох гэж байлаа. Түүний хөлөг онгоц Номхон далайг туулан Перугийн зүг явж байв. Тэрээр замдаа тэндхийн колонийн  захиргааны сөргөлдөөний учрыг олох ёстой байсан юм. Зам нь гэнэтхэн салхигүй болж хөлөг онгоцыг нь хүчтэй урсгал үл таних арлын зүг авч явжээ. Берланга тэр арлыг "Las Encantadas" (Бишрэлт арал) гэж нэрлэсэн ба дараа нь 1570 онуудаас европ газрын зурагт "Insulae de los Galopegos" — "Яст мэлхийн арал" гэсэн нэрээр тэмдэглэгдсэн байв. Өнөөдөр ч байгалийн энэ дархан газар асар том яст мэлхийгээрээ алдартай.

1543 он. Испаничуудын эзэлсэн Гветамалагийн тэргүүн хамба Франсиско Маррокин Антигуа хотын үндэслэсэн ба тэр нь нэгдмэл төлөвлөгөөний дагуу боссон Америкийн бараг анхны хот болжээ. Хэсэг хугацааны дараа тэр хот Америкийн Испани колониудын  нийслэл нь болсон байлаа. 1773 онд хот хүчтэй газар хөдлөлтөд сүйрсэн ба 1944 онд хотыг сэргээн босгож эхэлсэн юм. 1969 онд ЮНЕСКО хотыг дэлхийн соёлын өв гэж бүртгэн авчээ.

1939 он. Парисийн “Рене ба Колле” галарейд анхны бөгөөд амьдралынх нь цорын ганц болох Фрида Калогийн (1907— 1954) уран бүтээлийн үзэсгэлэн нээгдсэн байна. Тэр үед Мексикийн зураач эмэгтэйд алдар нэр ирсэнгүй. Баруунд өнгөрсөн зууны наяад оноос гэнэтхэн “фридамани” эхлэтэл түүнийг мэдэхгүй байлаа. Оросын хувьсгалын удирдагч Лев Троцкийн сүүлчийн сэтгэл алдарсан Магдалена Кармен Фрида Кало-и-Кальдерон  гэдэг зураачийн бүтээлүүдийн үнэ тэр цагаар эрс өсчээ. Тэрээр хүндхэн амьдралыг туулсан юм. 13 настайгаасаа саа өвчний улмаас зэрэмдэг болж, 18 насандаа сууж явсан автобус нь трамвайтай мөргөлдөхөд авсан гэмтэл бэртэлдээ бүх насаараа зовж явсан юм. Эхлээд хөдөлгөөнгүй хэвтэрт орсон тэрээр зураг зурж эхэлсэн түүхтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж