УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр дахин хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон ч хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Иймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудал мөн давхар хойшилж, тодорхойгүй байдалд шилжлээ.
Г.ДАРЬ