Давосын чуулга гишүүдийн татвараа нэмэв | News.MN

Давосын чуулга гишүүдийн татвараа нэмэв

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Давосын чуулга гишүүдийн татвараа нэмэв

Дэлхийн эдийн засгийн чуулга үнийн өсөлтөд өөрийн хувь нэмрээ оруулж байна гэж Financial Times бичив. Үндэстэн дамжсан компаниудад илт нэмэгдсэн гишүүний татвараа төлөхийг сануулсан захидлыг Давос илгээсэн байлаа.

 

 

Жил бүр Альпт чуулдаг 120 “стратегийн түншүүдийнхээ” жилийн татварыг хагас сая Швейцари франкаас ($523 мянган доллар) 600 мянган франк ($627,6 мянга) болгон нэмэгдүүлжээ.

 

Захидлын хуулбарыг тус сонинд нийтэлсэн ба чуулгын захиргааны гишүүн Жим Хагеман Снабе (Jim Hagemann Snabe) татвар нэмснийг бүтцийн өөрчлөлтэй холбоотой, манай түншүүдийн эртнээс хүлээж байсан нэмэлт нэр хүндийн болон давуу тал хэмээн тайлбарлав.

 

Компани нь эртнээс стратегийн түнш нь байсан байнга чуулгад оролдог нэгэн татвар нэмэгдснийг “өөрийн бүтээгдэхүүний үнийг аюултайгаар давуулсан хэрэг” хэмээн тайлбарлажээ.

 

"Стратегийн түншлэл” гэдэг нь таван хүнийг чуулгад оролцуулах эрх өгдгийг хэлдэг гэнэ. Төлөөлөгчдийн  зардал нь татвараас гадуур. Харин хэвлэлийнхэн чуулганы татвар төлдөггүй аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж