С.Чимгээ амьдралын хэмнэлээ өөрчлөхийг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

С.Чимгээ амьдралын хэмнэлээ өөрчлөхийг хүсчээ

МҮОНТ-ийн нүүр царай болсон нэвтрүүлэгчдийн нэг болох С.Чимгээ "Монгол HD" телевизэд ажиллах болсон билээ.

Түүнийг ажлаа солих болсон шалтгааны талаар олон таамаглал яригдах болсон юм. Харин үүнд С.Чимгээ албан ёсоор тайлбар өгчээ.

Тэрбээр "Хоёр дахь гэр маань болсон телевизийн саарал байшингаас холдоно гэдэг амаргүй сонголт байсан. Гэхдээ бусдын ярьж байгаа шиг удирдлагуудтайгаа ам муруйсан, эсвэл мөнгөнөөс болоогүй. Зүгээр л аль эрт ажлаас гарах шийдвэрээ гаргачихсан байсан. Ажил дээр ганц, хоёр аахар, шаахар зүйл болсон ч энэ нь намайг ажлаас гарахад түлхэц болоогүй юм шүү. Өглөө бүр ажилдаа ирэхдээ юу хийх талаар бодохын оронд амьдралын хэмнэлээ өөрчлөх юмсан гэж гундуухан бодох болсноо анзаарсан. Хүн нэг газраа удахаар зэвэрдэг юм байна. Шинэ, залуу багтай ажиллаж үзье гэж бодсон юм” гэсэн байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж