“Гэр бүл маань энд амьдардаг- би агаарт, усанд, байгаль орчинд, үнээнүүддээ санаа тавьдаг. Энд байгааг би бодитоор нь хүмүүст харуулж чаддаг ч болоосой гэж хүсэж байна” гэж тэрээр хашаа хороонуудынхаа дундуур явж байхдаа ярьж байв.
Сүүний чиглэлийн үнээний салбарт байгаа асуудлын талаар амьтны эрх хамгаалах бүлгийнхэн видео хийж “You Tube”-д тавьсан юм. Эхний видеон дээр хөл дээрээ ч бараг зогсож чадахгүй байгаа үнээг ачаа өргөгч сэрээтэй машинаар дайрч байгаа үйл явдэл байдаг бол өнгөрсөн оны 10 сард интернетэд тавигдсан өөр нэг бичлэгт “Vermont”-ын мал нядалгааны газарт төрөөд ганц хоног болж байгаа тугалыг ажилчид нь цохиж алж байгаа үйл явдал гардаг.
Энэ бичлэгүүдийг нийтийн ТВ-ийн сувгаар дамжуулах гэхэд төлөх мөнгө байгаагүй тул нийгмийн харилцааны үнэгүй сувгуудаар дамжуулж олон нийтэд хүргэхээс өөр арга байгаагүй. Фермерүүд бидний эсрэг дуу хоолойгоо нийлүүлж байхын оронд өөрсдийнх нь салбарт байгаа болж бүтэхгүй зүйлийг засаж залруулсан нь дээр. Тэгэх юм бол бид тэдний талаар ингэж видео хийж цацахгүй шүү дээ гэж “Mercy for Animals” хэмээх амьтны эрхийг хамгаалах байгууллагын захирал Натан Ранкл ярьж байна.
Фермерүүд дээрх видеонууд цочирдом хэдий ч мал аж ахуйн салбарт байгаа нийтлэг байдал, малчид малтайгаа яаж харьцдагийг бүрэн төлөөлж харуулж чадахгүй гэж ярьж байна. Америкчууд малын фермээс хөндийрөөд хэдэн үе болж байгаа тул өөрсдийнх нь хүнс яаж бэлтгэгддэг талаар ойлголт муутай. Тэгтэл зарим хүмүүс интернетээр фермүүдийн талаар элдэв зүйл хүмүүст ойлгуулах гэж оролдож байна. Жинхэнэ фермерүүдийн дуу хоолойг хүмүүст хүргэхгүй бол олон нийт тэнцвэргүй мэдээлэл авч болзошгүй гэж ярьж байна.
“Бид хүмүүсийн ярилцлагын нэг хэсэг болж чадахгүй байсан. Бид өөрсдийн түүхээ хүмүүст хүргэж чадахгүй байсан. Хэрвээ бид өөрсдийнхөө төлөө дуугарахгүй юм бол өөр хүмүүс бидний талаар ярих бөгөөд тэд бидний талаар юу ч гэж ярьж магадгүй” гэж Прок ярьж байна. Түүнийг одоо Твиттерт бараг 11,000 хүн дагадаг бөгөөд тэдний олонхи нь түүнтэй адил Фаренхайтын 100 хэмийн халуунд ажлаа эрхэлдэг фермэрүүд байдаг. Гэхдээ тэр заримдаа өөрийг нь дагадаг ч, фермерийн амьдралаас төсөөрсөн хүмүүст фермийн талаарх ойлголттой болоход нь тусалж “бэлчээр гэж юу вэ?”, “гэр бүлийн ферм гэж юу вэ?” гэх мэт асуултуудад хариулт өгдөг.
Прок өөр цөөн тооны хэдэн фермертэй хамтран “AgChat Foundation” хэмээх байгууллага байгуулсан бөгөөд тэд бүр олон фермерийг You Tube, MySpace, Facebook, Twitter зэрэг сайтуудыг хэрэглэж сураад, олон нийттэй харьцдаг болгоход туслахаар оролдож байна.
Тэд энэ оны наймдугаар сард фермерүүдэд зориулсан нийгмийн харилцааны интернетийн хэрэгсэл, сайтуудыг хэрэглэх тухай сургалт явуулах гэж байгаа бөгөөд сонирхож байгаа ч хэрхэн ашиглахаа, ямар багаж хэрэгсэл хэрэглэхэээ мэдэхгүй байгаа хүмүүст смартфон, лаптоп, өргөн зурвасын интернет зэрэг төхөөрөмжүүдийг хэрэглэх аргачлал болон зарим төхөөрөмжүүдийг хандивын мөнгөөр авч өгөхөөр бэлтгэж байна.
Т.Бадрах