Импортоор оруулж ирсэн гранит шалтай, асар том цагаан багананууд нь үнэтэй чанга яригчуудаад тоноглогдсон, 63 лифттэй, 95 цагаачлалын нэвтрэх зурвастай, аюулгүй байдал болон ачаа тээшийг хамгийн орчин үеийн байдлаар зохицуулсан бөгөөд энэхүү Терминаль 3-т Энэтхэгийн хамгийн анхны транзит зочид буудал байрлаж байна. Есөн давхар шинэ терминаль жилдээ 34 сая зорчигч дамжин өнгөрүүлэх хүчин чадалтай бөгөөд дэлхийн хамгийн том аяллын төвүүдийн нэг болж байна гэж ярьж байна.
“Энэ бол Энэтхэг улс дэлхийн тавцанд гарч ирж байгааг харуулсан нотолгоо болж байна” гэж Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн сайд Прафул Пател уригдсан зочдод ярьлаа. Өмнө нь Терминаль 3-ийн оронд техник хэрэгсэл муутай олон улсын терминаль байсан гэж танигдахааргүй янзалж, тохижуулсан нь нүдэнд илт байлаа. Архитекторын асар том байгууламж гэдгээс гадна уг терминалийг байгальд ээлтэй байхаар бодож хийсэн бөгөөд тэнгэр цойлдсон тааз нь нарны гэрлийг тусгадаг тул өдрийн цагт цахилгаан хэмнэх боломжтой гэнэ. Уг барилгийг энэ оны аравдугаар сард Дели хотод зохион байгуулагдах “Хамтын нийгэмлэгийн Тоглолт”-ын өмнө 37 сарын дотор барьж дууссан гэнэ.
Т.Бадрах