ОУЦХБ-аас дэлхийн хэмжээний батламж гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

ОУЦХБ-аас дэлхийн хэмжээний батламж гардан авлаа

Мобиком Корпораци НҮБ-ын Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас (ОУЦХБ) дэлхийн хэмжээний батламж гардан авлаа

Мобиком Корпораци нь Монголын төдийгүй Азийн мэдээлэл, харилцаа холбооны салбарыг манлайлж байна.

2014 оны 10 дугаар сарын 1, Женев хот – ОУЦХБ-ын 2014 оны чуулганы үеэр Мобиком Корпорацийн Цахилгаан холбооны салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, хүчин зүтгэлийг үнэлэн, хүндэт шагналаа албан ёсоор гардуулжээ. Мобиком Корпораци нь Азийн орнуудаас энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн хувийн секторын цорын ганц төлөөлөл байсан юм. Мөн уг арга хэмжээний үеэр дэлхийд алдартай Vodafone-н салбар компани болох Өмнөд Африкийн 5 оронд салбартай Vodacom SA (RSA) зэрэг зах зээлд манлайлагч компаниуд Мобиком Корпорацитай цуг энэхүү шагналыг хүртсэн байна.

ОУЦХБ-ын Цахилгаан холбооны салбарыг хөгжүүлэх хорооны захирал Ноён Брахима Саноу “Өнөөдөр харилцаа холбооны салбарын хөгжлийн суурийг тавилцсан гишүүдээ батламжлах, тэмдэглүүштэй сайхан үйл явдал болж байна” хэмээн ярилцлагандаа дурдлаа.

Мобиком Корпораци нь ОУЦХБ-д элссэн Монголын анхны хувийн хэвшлийн байгууллага бөгөөд өнгөрсөн 10 жилийн турш мэдээлэл, харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг нь ОУЦХБ-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр онцлон тодотгосон юм. Жил бүр зохион байгуулагддаг тус арга хэмжээнд мэдээлэл харилцаа, холбооны технологийг хөгжүүлэн, өөрчлөлт шинэчлэлийг бий болгож буй төрийн болон хувийн сектор дахь олон улсын түвшний лидерүүд хуран цуглардаг юм.

Мобиком Корпорацийн Байгууллагын бизнес, хэрэглэгчийн бүтээгдэхүүн, маркетингийн асуудал эрхэлсэн Дэд захирал М.Энхсайхан компанийнхаа 1,500 ажилтныг төлөөлөн уг шагналыг гардан авлаа. Ноён М.Энхсайхан “Мобиком Корпораци энэхүү шагналыг авч буйдаа таатай байна. Манай хамт олон Монголчууддаа харилцаа холбооны үйлчилгээ хүргэх замаар хэрэглээг хялбаршуулж, илүү таатай болгохыг зорин ажилладаг” гэж хэллээ.

Мобиком Корпораци нь энэхүү зорилгоо биелүүлж, салбарын урт хугацааны өсөлт хөгжлийн суурь болсон шилдэг туршлага, ололт амжилтыг ОУЦХБ-ын  бусад гишүүдтэй хуваалцсаар ирсэн байнгын гишүүн бөгөөд дэлхийн мэдээлэл харилцаа, холбооны технологийн салбарын бүхий л  хэлэлцүүлэг, мэдээлэл мэдлэг, инновацийн сүлжээнд оролцох бүрэн боломжтой байдаг.

Ноён М.Энхсайхан шагнал гардаж авах үедээ дэлхийн мэдээлэл харилцаа, холбооны технологийн салбарын голлох томоохон үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгчид болон зах зээлд шинэ технологи нэвтрүүлэгчдийн нэгэн төлөөлөл болж буйдаа талархал илэрхийллээ.

Мобиком Корпорацийн Байгууллагын бизнес, хэрэглэгчийн бүтээгдэхүүн маркетингийн асуудал эрхэлсэн Дэд захирал М.Энхсайхан Мобикомын 1,500 ажилтныг төлөөлөн хүндэт шагналыг гардан авах мөч.

Мобикомын Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй “Мэдээлэл харилцаа, холбооны технологийн салбар эрчимтэй өөрчлөгдөж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдол бүхий шийдвэр гаргахад оролцогч талуудын стратегийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал ач холбогдолтой. Харилцаа холбоо улам хөгжсөөр буй өнөө үед ОУЦХБ нь энэхүү эрчимтэй хөгжиж буй салбарын бүх тоглогчдыг нэгтгэсэн цорын ганц олон улсын байгууллага юм. Мобиком Корпораци цахилгаан холбооны салбарын шилдэг туршлага, ёс зүйн манлайллаараа олон улсын хамгийн дээд стандартыг хангаж, эх орноо төлөөлөн энэхүү хүндэт шагналыг хүртсэндээ бахархалтай байна” хэмээн цохон тэмдэглэлээ.

Мобиком Корпорацийн Байгууллагын бизнес, хэрэглэгчийн бүтээгдэхүүн маркетингийн асуудал эрхэлсэн Дэд захирал М.Энхсайхан Мобикомын 1,500 ажилтныг төлөөлөн хүндэт шагналыг гардан авах мөч.

Ноён М.Энхсайхан болон шагнал хүртсэн бусад гишүүд ОУЦХБ-ын Цахилгаан Холбооны Салбарыг хөгжүүлэх хорооны захирал Ноён Брахима Саноугийн хамт.

 

Мобиком Корпорацийн тухай

Мобиком Корпораци нь Монгол Улсад 1996 оноос үүрэн холбооны үйлчилгээг анх нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл эдийн засаг, бизнесийг хөгжүүлэх шинэ арга замыг нээх мэдээлэл, харилцаа холбооны нэн чухал үйлчилгээнүүдийг олгосоор ирсэн билээ. Мобиком 64 салбар оффис, 2200 дилерийн сүлжээ, 10,000 гаруй борлуулалтын цэгээр дамжуулан Монгол Улсын нийт хүн амын тал илүү хувийн тасралтгүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахыг зорин ажиллаж байна. Мобиком Корпораци 2014 оны сүүлийн хагас жилд өөрийн хүндэт хэрэглэгчиддээ мэдээлэл, харилцаа холбооны хамгийн сайн үйлчилгээг хүргэхийн тулд дэд бүтцийг хөгжүүлэлтэд 10 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байна.

ОУЦХБ-ын тухай

Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын мэдээлэл, харилцаа холбооны технологийн,тусгай агентлаг бөгөөд сүлжээ, үйлчилгээг хөгжүүлэх төрийн болон хувийн секторын олон улсын төвлөрсөн байгууллага юм.

ОУЦХБ нь 145 жилийн туршид олон улсын радио долгион ашиглалтыг зохицуулж, хиймэл дагуулын тойрог замыг тодорхойлох, олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, хөгжиж буй орнуудад харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулан, өргөн хүрээний харилцаа холбооны системүүдийн харилцан холболтыг дэмжих дэлхийн хэмжээний стандартыг тогтоон, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, цахим хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг орчин үед дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж