Монголын хөрөнгийн биржийн 2014 оны аравдугаар сарын 13-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 101,612 ширхэг хувьцаа арилжиж, 41,770,428.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Өнөөдөр “А” самбарт 15 компанийн 101,054 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 39,700,323.00 төгрөгийн, “Б” самбарт хоёр компанийн нийт 558 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2,070,105.00 төгрөгийн гүйлгээ хийжээ.
ТОП-20 индекс 15,653.52 нэгж буюу 0.35 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: WWW.MSE.MN