Улаанбаатар, Москва хотуудын харилцаа

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатар, Москва хотуудын харилцаа

Улаанбаатар Москва хотуудын өнөөгийн харилцаа нь 1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц. Баасанжав, Москва хотын дарга Ю.М Лужков нарын Москва хотод гарын үсэг зурсан "Улаанбаатар Москва хот хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай протокол”-д тулгуурлан явагдаж байна. Уг протоколын дагуу хоёр хотын харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үүнд Улаанбаатар хотод 340 айлын орон сууц бүхий "Москва” хорооллыг барьж байгуулах асуудал хоёр удирдлагын түвшинд тохиролцон ажлын хэсгүүд ажлаа эхэлсэн билээ. Уг хорооллын барилгын асуудлыг Улаанбаатар хот шийдсэн ба хөрөнгийн эх үүсвэрийг Москвагийн тал шийдсэн.Улаанбаатар хотын банк болон Москва банкны хооронд корреспондент банкны харилцаа тогтоож хоёр хотын төр, захиргааны байгууллагуудын ажилд дэмжлэг үзүүлж байхаар хоёр банк тохиролцов.  
 
Хоёр хотын харилцаанд түлхэц болсон томоохон арга хэмжээ нь 2000 онд Улаанбаатар хотод Москвагийн өдрүүдийг, 2001 онд Москва хотод Улаанбаатарын өдрүүдийг тус тус зохион байгуулсан явдал юм. Уг арга хэмжээ нь хоёр хотын төдийгүй хоёр улсын ард түмний найрамдлыг бэхжүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, соёл, урлаг, эдийн засгийн салбарын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хоёр хотын удирдлага дүгнэсэн байна. 2001 оны 10-р сард Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч М. Энхболд, Москва хотын дарга Ю.М.Лужков нар "Улаанбаатар, Москва хотууд хоорондын 2002-2004 оны хамтын ажиллагааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан бөгөөд уг хөтөлбөрт тусгагдсан хамтын ажиллагааны чиглэл тус бүрээр холбогдох байгууллагууд ажиллаж байна.
 
Москва хотын дарга Ю.М.Лужков тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2006 оны 6 сарын 22-23-ны өдрүүдэд айлчлал хийсэн. Айлчлалын хугацаанд төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд нарт бараалхаж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Н.Болормаа болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Ц.Батбаяр нартай албан ёсны уулзалт хийв.
 
      Ерөнхийлөгч уулзалтынхаа үеэр Монгол, Орос хоёр улс эртнээс нааш Ах дүүгийн найрамдалт харилцаатай явж, энэхүү харилцаанд Ю.М.Лужков даргыг хоёр улсын харилцаанд хийгээд хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд байнгын сэтгэл тавин ажиллаж ирснийг үнэлэн “Алтан гадас” одонгоор, НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, НЗД бөгөөд УБ хотын Захирагч нар Ю.М.Лужков даргын хоёр хотын харилцааг хөгжүүлэхэд оруулсан гавьяаг үнэлэн Ю.М.Лужков даргад “Нийслэлийн хүндэт иргэн”-ий өргөмжлөл гардуулав.
 
       Улаанбаатар, Москва хотууд хот төлөвлөлт, барилгажилтын хүрээнд хамтын өргөн ажиллагаа өрнүүлж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт “Москва” бичил хорооллыг байгуулж, эхний ээлжийг хүлээлгэн өгөх, хоёрдугаар ээлжийн шавийг тавих ёслол, Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургуультай танилцаж, багш, сурагчидтай уулзалт хийв.  Мөн Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, музейг сонирхов.
           
            НЗД бөгөөд УБ хотын Захирагч Ц.Батбаяр, Москва хотын дарга Ю.М.Лужковтой хийсэн уулзалт хийж, уулзалтын дараагаар хэвлэлийн бага хуралд, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулав. Үүнээс гадна хоёр талын албан ёсны хэлэлцээ хийж хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны хүрээг тодорхойлж, 2007 онд хоёр хотын хооронд Ах дүүгийн харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай ярилцаж, үүний дараагаар “Улаанбаатар, Москва хотуудын хооронд 2006-2008 онд хамтран ажиллах тухай хөтөлбөр”-т гарын үсэг зурсан.
 
            Төлөөлөгчид Соёлын Төв өргөөнд хүрэлцэн ирж Москва хотын тухай гэрэл зургийн үзэсгэлэн, Монголын урлагийн мастеруудын тоглолт зэргийг үзэж сонирхлоо. 
 
           Улаанбаатар, Москва хотууд Ах дүүгийн харилцаа тогтоосны 50 жилийн ойг Москва хотноо 2007 оны 11 сарын 8-11-ний хооронд тэмдэглэн өнгөрүүлсэн.  Энэ үеэр албаны, бизнесийн , урлагийн төлөөлөгчид оролцсон.
Урлагийн бүрэлдэхүүн ардын урлагийн шилдэг тоглолтуудаас гадна сонгодог урлагийн шилдэг гавьяатууд оролцож хийлийн гоцлол болон жааз оркестр тоглосон олны талархлыг хүлээв.
“Улаанбаатарын өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнь Монголын нэртэй бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.
 
           Улаанбаатар, Москва хотууд өнөөдөр эрүүл мэнд, соёл боловсрол, эдийн засаг, хот байгуулалт зэрэг олон хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлсээр байна.
 
2009 он
           Москва хотын дарга Ю.М.Лужковын урилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын ОХУ-ын Москва хотноо хийсэн албан ёсны айлчлал 2009 оны 3 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд боллоо.
            Албан ёсны бүрэлдэхүүнд 15 хүн байв. Үүнд, Нийслэлийн Засаг дарга, түүний гэргий, Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Да.Ганболд, НЗДТГ-ын ГХХАХ-ийн дарга Ц.Батхүү, НЗДТГ-ын ХМА-ны дарга Д.Сайнбаяр, УСУГ-ын дарга Б.Пүрэвжав, НТГ-ын дарга П.Наранцэцэг, ЗЦГ-ны дарга Х.Энхжаргал, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Улаанбаатар хотын Бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Галсанпунцаг, НИТХ-ны төлөөлөгч Ц.Анандбазар, Ц.Болд, П.Батчимэг, орчуулагч Б.Болор болон Улаанбаатар телевизийн сурвалжлагч, оператор Г.Итгэл. Үүнээс гадна, Нийслэлийн Засаг даргыг 14 хүний бүрэлдэхүүнтэй бизнес бүрэлдэхүүн дагалдаж явав. Үүнд, “Монгидро констракшн” компаний захирал Ц.Батдорж, Улаанбаатар банкны дэд захирал О.Банзрагч, газрын захирал Д.Гансүх, ажилтан П.Долгормаа, “Нэпко” хэвлэх үйлдвэрийн захирал Б.Батбаяр, “Намир инвест” компаний захирал Ж.Баатарсүрэн, “Таван богд” компаний менежер Ц.Отгонбаатар, П.Жавзанманлай болон гэрэл зурагчин Б.Пүрэвсүрэн.
           Албан ёсны хөтөлбөрийн дагуу “Бородино” групп, Москва хотын Банк, Москва хотын Орон сууц, нийтийн аж ахуй, тохижилтын газар, Москва хотын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Москва хотын Түлш, эрчим хүчний газар, Москва хотын Жижиг үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх газар, Москва хотын Замын хөдөлгөөний аюлгүй байдлын алба зэрэг байгууллагуудын удирдлагуудтай тус тус уулзалт хийснээс гадна Москва хотын дарга Ю.М.Лужковтой 26-ны өдөр албан ёсны уулзалт хийв. Мөн, хөтөлбөрийн дагуу барилга, орон сууцны 3 дугаар комбинат, Москва хотын захиалгаар баригдаж буй орон сууцны барилгын ажилтай танилцав.
         Хөтөлбөрөөс гадна Ю.М.Лужковын тусгай урилгаар 27-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Да.Ганболд, УСУГ-ын дарга Б.Пүрэвжав, НТГ-ын дарга П.Наранцэцэг болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай нар тусдаа уулзалт хийв. Айлын талаас Москва хотын Гадаад эдийн засаг, олон улсын харилцааны газрын дарга Г.Л.Мурадов, түүний орлогч В.В.Лебедев, Мосводоканалын ерөнхий захирал С.В.Храменков, Москва хотын тээвэр, холбооны газрын дарга В.Н.Кичеджи нар байлцав. Гол уулзалт, арга хэмжээний агуулга, үр дүнгийн тухай сийрүүлбэл:

  1. Москва хотын дарга Ю.М.Лужковтой хийсэн уулзалтаар хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, Улаанбаатар хотын ундны усны шинэ эх үүсвэрийг бий болгох буюу Туул гол дээр усан сан байгуулахад хоёр хот хамтран ажиллаж, ТЭЗҮ-ийг боловсруулж BOOT буюу зураг төсөл боловсруулах, барилга байгууламжийг барих, тодорхой хугацаагаар ашиглах, хүлээлгэн өгөх гэсэн зарчмын үндсэн дээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтран ажиллахаар тохирсон. Мөн, хоёр хотын дарга нар Улаанбаатар, Москва хотуудын хооронд 2009-2012 онуудад хамтран ажиллах тухай Хөтөлбөрийг эцэслэн үзэглэв. Уулзалтанд Москва хотын талаас Москва хотын Думын дарга В.М.Платонов, Москва хотын даргын нэгдүгээр орлогч, хотын аж ахуйн цогцголборын дарга П.П.Бирюков, Москва хотын даргын нэгдүгээр орлогч, хотын архитектур, барилга, хөгжил, сэргээн босголтын цогцолборын дарга В.И.Ресин, Москва хотын Засгийн газрын гишүүн, Москва хотын Жижиг үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх газрын дарга М.М.Вышегородцев, Москва хотын Засгийн газрын гишүүн, Москва хотын Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Е.А.Пантелеев, Москва хотын Гадаад эдийн засаг, олон улсын харилцааны газрын дарга Г.Л.Мурадов, Москва хотын Соёлын газрын дарга С.И.Худяков, Москва хотын Орон сууц, нийтийн аж ахуй, тохижилтын газрын дарга А.В.Цыбин, Москва хотын тээвэр, холбооны газрын даргын нэгдүгээр орлогч А.Г.Воробьев, Москва хотын Ерөнхий архитектор, хотын архитектур, хот байгуулалтын хорооны дарга А.В.Кузьмин, ОХУ-ын Онцгой байдлын яамны Москва хотын Ерөнхий газрын дарга А.М.Елисеев, Москва хотын Гадаад эдийн засаг, олон улсын харилцааны газрын даргын орлогч В.В.Лебедев, Москва хотын Засгийн газрын Улаанбаатар дахь төлөөлөгч М.А.Ортынский, Мосводоканалын ерөнхий захирал С.В.Храменков, Зарубежстрой компаний ерөнхий захирал М.М.Лачинов, Москва хотын Троллейбусны үйлдвэрийн захирал Н.С.Кулагин, Гипрокоммунводоканал институтын ерөнхий захирал Р.Ш.Непаридзе, МосводоканалНИИпроектын захирал Е.И.Пупырев, Гидропроект институтын гүйцэтгэх захирал Д.А.Седых нар байлцав.
  2. Бородино группийн ерөнхийлөгч Тигран Нерсисян, группийн удирдлагуудтай уулзалт хийв. Уулзалтаар Бородино группийн Зарубежсторой компаний Улаанбаатар хотод барьж байгаа Москва хорооллын цаашдын барилгын ажлын тухай санал солилцоод, Бородино групптэй Санамж бичиг байгуулж, Улаанбаатар хотын барилга, усан хангамж, хотын хөгжлийн салбарт хамтарч ажиллахаар ярьж тохиров. Уулзалтанд монголын талаас Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд, НЗДТГ-ын ГХХАХ-ийн дарга Ц.Батхүү, НЗДТГ-ын ХМА-ны дарга Д.Сайнбаяр, УСУГ-ын дарга Б.Пүрэвжав, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Улаанбаатар хотын Бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Галсанпунцаг, НИТХ-ны төлөөлөгч Ц.Болд, П.Батчимэг, “Монгидро констракшн” компаний захирал Ц.Батдорж нар байлцав. Айлын талаас Зарубежстрой компаний ерөнхий захирал М.М.Лачинов, худалдааны захирал Л.А.Пугачева, БорСтройСнаб-ын ерөнхий захирал В.О.Санду, санхүүгийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч С.И.Удод, Гаалийн албаны ерөнхий захирал Н.В.Евсенкин, Москва хотын Засгийн газрын Улаанбаатар дахь төлөөлөгч М.А.Ортынский зэрэг албаны хүмүүс байлцав.
  3. Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд Москва хотын Орон сууц, нийтийн аж ахуй, тохижилтын газрын орлогч дарга Н.А.Торобковтой уулзалт хийв (2009.03.23). Уулзалтаар тохижилт, цэцэрлэгжүүлэлт, орон сууц, зам гүүр, бохир ус, усан хангамж, ус сувгийн зэрэг асуудлаар зөвлөлгөөн хийх, хамтарсан ажлын хэсэг байгуулж, туршлага судлахаар ярьж тохиров. Уулзалтанд монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай, НЗДТГ-ын ГХХАХ-ийн дарга Ц.Батхүү, НЗДТГ-ын ХМА-ны дарга Д.Сайнбаяр, УСУГ-ын дарга Б.Пүрэвжав, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Улаанбаатар хотын Бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Галсанпунцаг, НИТХ-ны төлөөлөгч П.Батчимэг, “Монгидро констракшн” компаний захирал Ц.Батдорж нар байлцав.
  4. Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд Москва хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий захирлын орлогч Ю.Ф.Азаровтой уулзав (2009.03.24). Уулзалтаар Москва хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэд Монгол дахь түншүүдтэй худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллах комисс байгуулах, МҮХАҮ-ийн төлөөлөгчид, мөн Монгол улс болон ОХУ-ын бизнес эрхлэгчдийн уулзалтыг тус тус зохион байгуулахаар ярьж тохиров. Уулзалтанд монголын талаас НЗДТГ-ын ГХХАХ-ийн дарга Ц.Батхүү, НЗДТГ-ын ХМА-ны дарга Д.Сайнбаяр, УСУГ-ын дарга Б.Пүрэвжав, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, НИТХ-ны төлөөлөгч П.Батчимэг, ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга О.Очирмаа, “Монгидро констракшн” компаний захирал Ц.Батдорж нар байлцав. Айлын талаас Москва хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүдтэй ажиллах албаны дарга С.А.Тарачанов, Үзэсгэлэн, гадаад эдийн засгийн үйл ажиллагааны албаны захирал С.А.Кузьмин, Логистик, мэдээдэл, эрх зүйн төвийн ерөнхий захирал А.В.Константинов, Мэдээллийн бодлого, олон нийттэй харилцах албаны захирал Г.В.Потоцкая зэрэг албаны хүмүүс байлцав.
  5. Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд Москва хотын Түлш, эрчим хүчний газрын даргын орлогч Н.В.Филатовтой уулзав (2009.03.24). Уулзалтаар дулааны шугам сүлжээ, хотын гэрэлтүүлэг зэрэг асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, тодорхой асуудлуудаар санал солилцох, туршлага судлах тухай ярьж тохиров. Уулзалтанд монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай, НЗДТГ-ын ГХХАХ-ийн дарга Ц.Батхүү, НЗДТГ-ын ХМА-ны дарга Д.Сайнбаяр, УСУГ-ын дарга Б.Пүрэвжав, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, НИТХ-ны төлөөлөгч Ц.Болд, П.Батчимэг, “Монгидро констракшн” компаний захирал Ц.Батдорж нар байлцав. Айлын талаас Тамгын газрын дарга М.Ю.Берновский, Олон улсын болон бүс хоорондын харилцааны албаны даргын орлогч Н.В.Данилов зэрэг албаны хүмүүс байлцав.
  6. Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд Москва хотын Засгийн газрын гишүүн, Москва хотын Жижиг үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх газрын дарга М.М.Вышегородцевтэй уулзав (2009.03.25). Уулзалтаар хоёр хотын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хямралын үед тэдгээрийг дэмжих арга хэлбэрийн тухай санал солилцож, цаашид МҮХАҮТ, НЗДТГ-тай хамтран ажиллах, монголын бизнес эрхлэгчид, тэдний бараа бүтээгдэхүүн, хэрэгцээний тухай мэдээллийг солилцож дэмжих тухай ярьж тохиров. Уулзалтанд монголын талаас НЗДТГ-ын ГХХАХ-ийн дарга Ц.Батхүү, НЗДТГ-ын ХМА-ны дарга Д.Сайнбаяр, УСУГ-ын дарга Б.Пүрэвжав, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Улаанбаатар хотын Бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Галсанпунцаг, НИТХ-ны төлөөлөгч Ц.Болд, П.Батчимэг, “Монгидро констракшн” компаний захирал Ц.Батдорж,  “Намир инвест” компаний захирал Ж.Баатарсүрэн, “Таван богд” компаний менежер Ц.Отгонбаатар нар байлцав. Айлын талаас Москва хотын бизнес хөгжүүлэх төвийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч Г.Л.Аскинази, Альянсмедиа төвийн ерөнхий захирал М.Л.Аранович, Бүс нутаг хоорондын маркетингийн төвийн ерөнхий захирал С.В.Шабельников, Бүс нутаг хоорондын үйлдвэрлэлийн субконтракци, түншлэлийн төвийн ерөнхий захирал А.Н.Кисилев нар байлцав.
  7. Нийслэлийн Соёл, урлагийн газар, Москва хотын соёлын газар соёлын салбарт хамтарч ажиллах тухай Протокол байгуулав (2009.03.27). Протоколд номын сан, номын үзэсгэлэн болон тэдгээрийн солилцоо, театр концертын хамтлагуудын харилцан тоглолтууд, музей үзэсгэлэн зэргийг зохион байгуулах, хоёр хотын соёл, урлагийн байгууллагуудын хооронд харилцаа тогтоон ажиллах зэрэг заалтууд оров.
  8. Нийслэлийн Тээврийн газар болон Москва хотын тээвэр, холбооны газар нийтийн тээврийн салбарт харилцан ажиллах тухай Протокол байгуулав (2009.03.27). Протоколд хамтран угсарсан UBMOS 7 троллейбусыг ашиглалтанд оруулсаныг дурьдаад ирэх 4 жилд 80 троллейбус угсрах, монголын мэргэжилтнүүдийг Москвагийн троллейбусны үйлдвэр “Мосгортранс” дээр үнэгүй сургаж, дадлагажуулах, троллейбусны шинэ шугам тавих, байгаа шугам сүлжээг засварлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиров.
  9. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, ОХУ-ын Москва хотын Засгийн газрын сайд бөгөөд Гадаад эдийн засаг болон гадаад харилцааны газрын дарга ноён С.Е.Черемин, Москва хотын Засгийн газрын Аялал жуулчлал, зочид буудлын салбар хариуцсан хорооны дарга ноён С.Шпилько,  ОХУ-ын Москва хотын Гадаад эдийн засаг болон гадаад харилцааны газрын даргын орлогч ноён Лебедев Владимир Владимирович, ОХУ-ын Москва хотын Гадаад эдийн засаг болон гадаад харилцааны газрын зөвлөх ноён Курягин Александр Владимирович нартай албан уулзалтууд тус тус хийв.
         Москва хотын захиргааны уулзалтын танхимд  2013 оны 09-р сарын 20-ны өдрийн 09.30 минутад ОХУ-ын Москва хотын Засгийн газрын сайд бөгөөд Гадаад эдийн засаг болон гадаад харилцааны газрын дарга ноён С.Е.Череминтэй албан ёсны уулзалт эхлэв. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл дараах сэдвийн хүрээнд ярилцав. 
 Улаанбаатар хот
  1. ОХУ-ын Москва хотын дарга ноён Собянин-г дахин сонгогдсонд баяр хүргэсэн Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн баяр хүргэсэн мэндчилгээ, гарын бэлгийг Москва хотын Засгийн газрын сайд бөгөөд Гадаад эдийн засаг болон гадаад харилцааны газрын дарга ноён С.Е.Череминд албан ёсоор хүлээлгэн өгөв.
Мөн Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн төлөөлөгчидийг хүлээн авч уулзах цаг гаргасанд талархал илэрхийлж анх удаа уулзан, танилцаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
  1. ОХУ-ын Москва хотод Улаанбаатар хотыг төлөөлөн суух төлөөлөгч Мөнхчулуун овогтой Мөнхцэцэгийг албан ёсоор томилогдсон тухай МУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэлээс илгээсэн 2013 оны 09-р сарын 18-ны өдрийн … тоот нот бичгийг Москва хотын Засгийн газрын сайд бөгөөд Гадаад эдийн засаг болон гадаад харилцааны газрын дарга ноён С.Е.Череминд албан ёсоор гардуулав.
  2. Хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргах, Ах дүү, найрамдал харилцаагаа улам бататгах талаар санал солилцон Улаанбаатар-Москва хотуудын харилцааны талаар товч танилцуулгыг хийв.
Үүнд:  Улаанбаатар хотын хүн ам 1,3 сая гаруйд хүрсэн  ба энэ нь нийт Монгол улсын хүн амын 46% нь амьдарч байгаа гэсэн статистик мэдээлэлтэй байна. Сүүлийн жилүүдэд хотжилттой холбоотойгоор хөдөө орон нутгаас Нийслэл рүү чиглэсэн шилжин суурьших хөдөлгөөн ихээр нэмэгдэж энэ жилийн хувьд 40000–аар нэмэгдсэн ийм мэдээлэл байна, эхний улирлын байдлаар 30000-40000 гаруй  тээврийн хэрэгсэл нэмэгдсэн. УИХ-аас 2013 оны 01-р сард Улаанбаатар хотыг  2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг  баталсан ба 2020 он гэхэд уг хууль тогтоомжийн дагуу явахад хотын хүн ам 1,8 саяд хүрнэ гэсэн тооцоо бидэнд байна.
Уг төлөвлөгөөтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос 50км зайд хотын шинэ нисэх онгоцны буудал барих, төмөр зам тэр дундаа олон улсын ачаа тээврийг хотыг тойруулан гаргах, хот доторхи төмөр замыг хотын зорчигч тээвэртэй холбох зэрэг ажлуудыг хийхээр яригдаж байгаа ба 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох зорилт тавин ажиллаж байна.
Дээрхи төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотыг түргэн хугацаанд хөгжүүлэх хэрэгцээ байгаа ба зөвхөн энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд 17 их наяд төгрөг буюу 10 тэрбум орчим ам.долларын санхүүжилттэй ажлыг ойрын хугацаанд хийх  шаардлага гарч байна.
Хотын усан хангамж, хотын усан сан хэрхэн хийх талаарх 1970-80-аад оны үед ЗХУ-ын тусгай мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн судалгаа бидэнд байдаг, уг судалгаан дээр үндэслэн хотын удирдлагууд хотын зүүн хэсэгт буюу хотоос 70км зайд усан сан барьж байгуулах төслийг хийж эхлэж байна. Төсөвт өртөгийг үзсэн ба хамгийн бага түвшиндээ 500-аад сая ам.долларын өртөгтэй байхаар харин 800-аад сая ам.долларын өртэгтэйгөөр арай ахисан түвшинд хийж болохоор  яригдаж байна. Шинэ нисэх онгоцны буудлын тухайд Япон улстай хамтран 2016 он гэхэд бэлэн болгохоор 400-аад сая ам.долларын өртөгтэй төслийг эхлүүлсэн байна, шинэ нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой холбосон өргөн шинэ хурдны зам баригдахаар яригдаж байна. Метроны төслийг Япончуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба 1,5 тэрбум ам.долларын өртөгтэй, 27 км орчим урттай метро барихаар төлөвлөгдөж байна. Үүнээс 600 сая орчим ам.долларын санхүүжилтийг Япон улсын Засгийн газраас хөнгөлэлттэй зээлд хамруулах, үлдсэн хэсгийг  Монгол улсын Засгийн газар босгох ажил хийгдэж байна.
  1. Улаанбаатар-Москва хотууд Ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш 56 жилийн хугацаанд хот байгуулалт, соёл урлаг, эдийн засгийн олон салбарт амжилттай хамтран ажиллаж ирсэнийг дурдав.
Энэ хугацаанд эдгээр болон бусад салбаруудад хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны гэрээ, хөтөлбөрүүдийг байгуулж байсан.
Улаанбаатар хотод Орос Ахан дүүсийн байгуулж өгсөн олон сайхан барилга байгууламжууд одоо ч ашиглагдсаар байгааг дурьдан эдгээр бүтээн байгуулалтууд Монгол улсын  цаг агаарын нөхцөлд тохирсон, бат бөх удаан жилийн настай байсныг дурдан  хүндэтгэлээ илэрхийлэв.
  1. Улаанбаатар, Москва хотууд хот төлөвлөлт, барилгажилтын хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт “Москва” бичил хорооллыг байгуулж, 1,2 дугаар ээлжийг хүлээлгэн өгсөнийг танилцуулав. 3 дугаар ээлжийн төсөл удахгүй эхлэх байх гэж найдаж байгаагаа илэрхийлэн Улаанбаатар Москва хотуудын Ах дүүгийн харилцаа тогтоосны 50 жилийн ойг хоёр тал харилцан өндөр хэмжээнд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн ба цаашдын харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, бататгах үүднээс Улаанбаатар-Москва хотуудын 2009-2012 онуудад хамтран ажиллах тухай хөтөлбөрт гарын үсэг зурсаныг танилцуулав.
  2. Архитектор, Барилга хот байгуулалт, Нийтийн тээвэр, Ус цэвэршүүлэх, нийтийн орон сууц, Эрүүл мэндийн хамгаалал, Боловсрол, Шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, улс төр, Соёл урлаг, Хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх болон бусад салбарт хамтран ажиллахаар тусгасан. 
Сүүлийн жилүүдэд 2 оронд өрнөсөн улс төр эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хоёр хотын харилцаа хамтын ажиллагаа зогсонги байдалд ороод байсныг дурдан,  цаашид Улаанбаатар хотын зүгээс Москва хоттой харилцаагаа сэргээх, харилцан ашигтай эдийн засгийн агуулга бүхий харилцааг өрнүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв. Улаанбаатар хотын барилгажилт, инженерийн дэд бүтцийн  тухайд Улаанбаатар хотын  хүн амын 70% нь инженерийн дэд бүтцэд  холбогдоогүй нөхцөлд амьдарч байна, Улаанбаатар хотын хүн амын 32% орчим хувь нь орон сууцанд амьдардаг ба барилга, орон сууц инженерийн дэд бүтэцтэй холбогдсон энэ ажлыг хийхэд бид орон сууцыг олноор барих шаардлага урган гарч байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг Улаанбаатар хотын 12 байршилд дахин төлөвлөлт ажил, инженерийн дэд бүтцэд холбох, төвлөрсөн дэд бүтцэд холбох, хэсэгчилсэн дэд бүтцийн хийхээр ажил эхлээд явж байна.
  1. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсаныг дуулгав.
Үүнд: Барилга, хот байгуулалт, зам, тээвэр, усан хангамж, гэр хорооллыг хөгжүүлэх зэрэг олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн.
Улаанбаатар хотын инженерийн байгууламжуудын ихэнх нь орос технологи дээр суурилагдсан байдаг ба  Монгол Орос орны байгаль цаг агаар ижил төстэй учир Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт ОХУ-ын хөрөнгө оруулагчид, компаниудыг татан оролцуулах , ОХУ-ын бизнес эрхлэгчидийг дэмжих хүсэлтэй байгааг цохон тэмдэглэв.
Түүнчлэн барилгын дахин төлөвлөтийн дагуу хийгдэх эдгээр ажлуулад ОХУ-ын технологид  суурилсан уламжлалт технологи аргыг авч үлдэх зарчим баримтлахыг Нийслэлийн Засаг дарга биднээр уламжилж илэрхийлсэнийг онцлов.
Үүнтэй холбоотойгоор 2009 онд Монгол улсад Концессийн тухай хууль батлагдсан ба барих, ашиглах, шилжүүлэх BOT нөхцөлтэйгөөр, инженерийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах, түүнийг санхүүжүүлэх ажиллагаанд харилцан ашигтайгаар хувийн хэвшилийнхэнтэй хамтарч ажиллах зэрэг эрх зүйн орчин нь бүрдсэн гэдгээ танилцуулав. Улаанбаатар хотын захиргаа, Москва хотын захиргаатай хамтраад инженерийн шугам сүлжээний төсөлд туршлага бүхий компаниудыг дэмжин ажиллах, гол нь эдийн засгийн ашигтай нөхцөлтэйгөөр бизнес болгон Улаанбаатар хотын орон сууцны инженерийн шугамд, төлөвлөгдөж буй бүтээн байгуулалтад арай идэвхитэйгээр , эдийн засгийн утгаараа ашиг олно гэдэг талаас хамтарч ажиллах бүрэн боломжийг уламжлалт харилцаатай Москва хотын захиргаатай ажиллахад илүү анхаарч ажиллахад Улаанбаатар хот бэлэн байна.
ОХУ-ын инженерүүдийн шийдэл, дэлхийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байдал, илүү удаан хугацаанд хамтран ажиллах бүтэц бүхий санал дээр хамтарч ажиллана гэдэгт бид найдаж байгааг дурдав.
Монгол улсын эдийн засгийн өсөлт хөгжил нэмэгдэхийн хирээр, Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалт, төслүүдийг хотын шинэ удирдлага хурдан хугацаанд үр дүнтэй бүтээн байгуулалт хийх ажлууд дээр Москва хоттой илүү нягт хамтрах зайлшгүй шаардлага байгааг.  Дэмжлэг, хамтын ажиллагаа гэдэг бол хоёр тал харилцан ашигтай байх нь чухал ба Улаанбаатар хот туслалцаа авахаас илүү бизнесийн хамтрагч байх, хамтын ажиллагааны тал дээр урт хугацаанд, нягт харилцааг тогтоох нь илүү чухал ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн Засаг дарга өөрийн байр суурийг биднээр дамжуулж илэрхийлж байна.
  1. Мөн Хоёр хотын уламжлалт урлаг соёл нийгмийн харилцааг өргөжүүлэх талаар ярианд дурдав.
Эдийн засгийн өргөн утгаас бидэнд илүү нандин харилцаа байдаг, ОХУ-ын хэл соёл, Москва хотод боловсрол эзэмшсэн монгол иргэд, Москва хотын талаар өөрсдийн гэсэн сайхан дурсамжтай манай иргэд олон байдаг.
Улаанбаатар хот энэхүү уламжлалт хөрсөн дээр суурилсан боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн хамгаалал, аялал жуулчлал гэх мэт бусад салбарт  соёлын чиглэлийн хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх хүсэлтэй байгаа.
Хүн амаас бид социологийн судалгаа бүхий санал асуулга явуулахад Улаанбаатар хоттой хамгийн ойр , хамгийн сайн хөрш ямар хот вэ гэсэн асуулга явуулахад 70% орчим нь ОХУ гэж хариулсан байсан. Мэдээж өмнөх хотын удирдлагуудын үед яригдаж байсан ажлуудаа бид үргэлжлүүлэн хийх болно. Үүнд: Москва хорооллын 3-дах ээлжийн барилгын ажлыг эхлүүлэх, усан хангамж тээвэрт оролцох оролцоо эдгээрт илүү ач холбогдол өгч үр дүнтэй ажиллах чиглэл бид баримтлах болно. Хотын шинэ удирлагуудаас хотыг шинэ инженерийн дэд бүтэцтэй болоход, шинэ технологи авч ашиглах ноу-хау авч ашиглах, Москва хотын зарим компаниудыг энэхүү төсөлд татан оролцуулах бүрэн боломжтой гэдгийг бид онцлож байна.   
  1. Улаанбаатар хот Москва хоттой харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч Улаанбаатар хотын байнгын төлөөлөгчийг томилон ажиллуулж байгааг дурьдаад үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхийг төгсгөлд нь хүсэв. 
Улаанбаатар хот зөвхөн бүтээн байгуулалтаас гадна хариуцсан салбарын хүрээнд боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн хамгаалал, нийгмийн салбарт ялангуяа хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж байгуулах, төсөлд инженерийн шийдэл бүхий дэвшилтэт технологи ашигласан компаниудыг татан оролцуулах, тэдгээрэс туршлага судлах, тэнд ажиллах боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал мөн чухал байгааг онцлож байгаа.
Хамтран ажиллана гэдэг нь нэг хамт олон болж хөрш орны хувьд харилцан илүү сайн ойлгоцолд хүрэх нь чухал гэж бид дүгнэдэгийн хувьд Москва хот  энэ тал дээр биднийг бизнесийн том хамтрагч талаас нь харж, Монгол улсад томоохон зах зээл, бизнесийн талбар байгаа талаас онцлон ойрын хугацаанд хамтын ажиллагааны хөтөлбөр бүхий бүтцээ гарган ажиллана гэдэгт бид гүнээ найдаж байгаа хэмээн Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжилийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцуулга, уулзалтын яриаг төгсгөв.
 
ХЭЛЭЛЦСЭН НЬ: Москва хот
ОХУ-ын Москва хотын Засгийн газрын сайд бөгөөд Гадаад эдийн засаг болон гадаад харилцааны газрын дарга ноён С.Е.Черемин:
Хүндэт нөхөр Засаг даргын Нийгмийн хөгжилийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл таныг манай хотод морилон ирсэнд гүнээ талархаж байна.
Албаа авсан 3 жилийн хугацаанд Улаанбаатар хотын төлөөлөгчидтэй анх удаа нүүр тулан уулзаж байгаад бид баяртай байна. Мөн таныг бидний эх хэлийг төгс эзэмшсэн явдалд бид ихээхэн талархалтай байна. Москва хотын шинэ удирдлага томилогдон Улаанбаатар хотоос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл баярын мэндчилгээ бие төлөөлөгчөөр дамжуулан илгээсэнд Москва хотын зүгээс гүнээ талархаж байгаагаа илэрхийлэн, Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн төлөөлөгчидөд амжилт хүсэв.
Тэрээр цааш нь дурдахдаа: Бидэнд мэдээж хоёр хотын уламжлалт найрсаг харилцаа 1957 оноос эхлэлтэй байдаг ба , энэхүү харилцааг бид хадгалж үлдэх, хамтын ажиллагааг илүү бататгах, хийж дуусгаагүй ажлуудыг гүйцээх,  харилцаагаа шинэ шатанд гаргах  нь зүйн хэрэг гэж үзэж байгаагаа ноён Засгийн газрын сайд бөгөөд Гадаад эдийн засаг болон Гадаад харилцааны газрын дарга ноён С.Е.Черемин илэрхийлэв.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд бидний хамтын ажиллагаа хоёр хотын хувьд олон хүчин зүйлээс шалтгаалан ахиц гарч чадаагүй ч Москва хотын шинэ удирдлага энэ тал дээр онцгой анхаарч ажиллан  харилцааны шинэ шатанд гаргах бүрэн боломжтойг цохон тэмдэглэв.
Москва хотын талаарх танилцуулгыг товч танилцуулсан ба сүүлийн жилүүдэд метрополитан хотын хувьд хүн амын өсөлт ихээр нэмэгдэж хүн ам 12 саяд хүрч, Москва орчмын иргэдийг нэмэхэд 20 сая гаруй иргэд байгаа  үүнээс 2-3 сая гаруй нь байнгын дамжин өнгөрөх зорчигчид байна. Хүн ам өсөн нэмэгдэхийн хирээр Москва хотод мөн адил хотын нийтийн тээвэр, дэд бүтцийн хүндрэл бүхий асуудлууд  урган гарсаар байгаа.  Бидний жилийн төсөв 60 миллиард ам.доллар буюу энэ нь Украйн улсын жилийн төсөвтэй тэнцэж байгаа. 
Москва хотын шинэ удирдлагууд иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндийн хамгаалалд хөрөнгө оруулах тал дээр илүү анхаарч ажиллаж байна.  Цаашид Улаанбаатар хоттой дараах чиглэлд хамтрах бүтэц бүхий санал боловсруулахаа илэрхийлэв.
  1. Улаанбаатар хот-Москва хоттой шинэ түвшинд ажиллах бүтэц бүхий хөтөлбөр гарган боловсруулах
  2. Москва хотын даргын албан ёсны айлчлалыг 2014 онд багтаан Улаанбаатар хотод зохион байгуулах боломжийг судлах
/Үүнтэй холбогдсон 2014 онд Москва хотын албаны бүрэлдэхүүн Улаанбаатар хотод айлчлах/
  1. Москва хотын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах
  2. Дагалдах эдийн засгийн форумуудыг зохион байгуулах
/ОХУ-ын бизнесийн эрхлэгчидийг бүрэн хамруулах, эдийн засгийн харилцан ойлголцол бүхий конференци зохион байгуулах/
  1. Москва хот эрүүл мэндийн хамгаалалын салбартаа онцгой анхаарч дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтуудыг нэвтрүүлдэгийн хувьд тэргүүн туршлагаа Улаанбаатар хоттой харилцан солилцох,  хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсон хүчин бэлтгэн сургах
  2. 2013 оны жилийн эцсээс өмнө хамтын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан хоёр тал 2014 оны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгах гэх мэт ажлууд хийхээр тохиролцоонд хүрэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж