Леброн Жеймс багаа андуурчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Леброн Жеймс багаа андуурчээ

NBA-гийн 2014-2015 оны улирал эхлэхэд ойртож байна. Өнгөрөгч бямба гаригт /10.11/ NBA-гийн талбайд зургаан тоглолт болсон билээ. Тэгвэл энэ өдөр Бразилын нийслэл Рио де Жанейро хотноо энэ зун "Их гурвал"-ыг бүрдүүлсэн "Кливлэнд", "Майми Хит"-тэй улирлын өмнө бэлтгэл тоглолтоо хийсэн юм. Харин "хаан" Леброн Жеймс дөрвөн жил зүтгэсэн "Майми Хит"-ийнхаа эсрэг тоглосон нь үзэгчдийн анхаарлын төвд байлаа. Тэрээр 20 минут талбайд гарч, 7 оноо, 8 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэжээ. Жеймс тоглолтын үеэр  хуучин багийн анд Норрис Коулид засалт тавьж өгсөн нь олны анхаарлыг татсан юм.

Тоглолтын эхний үеээс эхлэн "Кливлэнд" илүүрхэж байсан бөгөөд тэд нэмэлт цагт 122-119 онооны харьцаагаар хожжээ.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж