Солонгос хэлний илтгэл болон дууны тэмцээн болно | News.MN

Солонгос хэлний илтгэл болон дууны тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний илтгэл болон дууны тэмцээн болно

Солонгос хэлний илтгэл болон K-POP & Cover Dance дуу бүжгийн тэмцээн энэ сарын 17-ны өдрийн 15.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв”-ийн хурлын танхимд болох гэж байна.

“Ай Эйч Си“ ХХК нь Солонгос аж үйлдвэр техник технологийн их сургууль, "Сити" дээд сургуулиудтай хамтран Монголын оюутан залуучуудыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмшүүлэх зорилготойгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж бйна.

Солонгос хэлний илтгэл болон K-POP & Cover Dance дуу бүжгийн тэмцээн гэж 2 ангилалаар явагдах бөгөөд тус бүрийн тэргүүн байр нь Солонгос улсад 2 семистр хэлний бэлтгэлд сурах эрх, дэд байрын эзэн мөн тус улсад 1 семистр хэлний бэлтгэлд сурах эрхийг авах аж.

ЕБС-ын 11 дугаар ангиас доош ангийн сурагчид нь 3-р байрын шагналыг авах эрхтэй бөгөөд 11-р ангиас доош ангийн сурагчдад зориулсан тусгай шагналуудыг мөн бэлдсэн юм байна.

Бүртгэлийн  хугацаа өнөөдөр өндөрлөж байна. Маргааш буюу аравдугаар сарын 14-ний өдрийн 15:00 цагт Сити дээд сургуулийн 3 давхрын зааланд эхний шалгаруулалт болж, Солонгос хэлний илтгэлийн тэмцээний 10-н оролцогч, K-POP & Cover Dance дуу бүжгийн тэмцээний 12 оролцогчийг сонгох болно.

Энэ удаагийн тэмцээний үеэр "Сити" дээд сургуулийн Ц.Байгалмаа захирлын бэлтгэсэн урлагийн тоглолт болон тэмцээний шалгаруулалтын явцад азын сугалаа явагдах болно. Түүнчлэн тэмцээнийг Нийслэлийн боловсролын газар, Цагдаагийн ерөнхий газрын “Олон Нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны төв’’ дэмжин хамтран ажиллаж байна.

“Ай Эйч Си" ХХК нь Солонгос улсын аж үйлдвэр техник технологийн их сургууль, "Чонжү" их сургууль зэрэг бусад олон их сургуулиудын Монгол дах албан ёсны төлөөлөгчийн газар ба Монгол, Солонгос хоёр улсын хоорондын  хамтарсан олон төрлийн ажлуудыг 10 дах жилдээ хийж байна. Мөн Солонгос улс дах үзэсгэлэн худалдаа буюу бусад төрлийн солилцооны үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн бөгөөд 2013 онд T-Ara, Davichi хамтлагийг Монголд авчран тоглолтыг зохион байгуулсан. 2014 оноос Монгол Солонгосын сэтгүүлчдийн эвлэлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлуудын гүүр гарцыг нээж хамтран оролцож байна.

“Ай Эйч Си“ ХХК-ны зүгээс тэмцээнийг тохиолдуулан гадаадад оюутан суралцуулах хөтөлбөрийн үнийг дүнг 2% – 8% хүртэл  хямдруулж буйгаа зарласан байна.

Тодорхой мэдээллийг www.ihcmongolia.comсайтаас авна уу.

Эх сурвалж: www.polit.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

д тэмүүжин 2014-10-13 182.160.40.88

одоо ханкүүк стийлээ болимоор юм дөө

Avatar

Зочин 2014-10-13 203.194.114.15

turiin tsagdaa n ochij ochij iim yum zohion baiguulaad baihdaa ch yaahav dee. shivshigtei malnuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж