Railbus хэвийн үйлчилж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Railbus хэвийн үйлчилж байна

Монгол улсын Засгийн газрын шууд санхүүжилтээр ОХУ-аас худалдан авсан railbus хэмээх төмөр замын автобус нийслэл хотын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаад энэ сарын 01-нээс аялалаа зогсоосон билээ. Улаанбаатар төмөр замын удирдлага railbus-ыг Улаанбаатар-Дарханы хооронд зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахаар тооцоо, судалгаа хийж байгаа аж. Харин, одоогоор railbus Улаанбаатар төмөр замын даргын уламжлалт намрын үзлэгийн комисст үйлчлэн, Замын-Үүд-Сайншандын хоорондын замд аялаж байна. Энэ нь үзлэгийн үйл ажиллагааг илүү шуурхай болгон, railbus-ыг  хот хооронд аялуулахад бэлтгэх, машинчдын бүрэлдэхүүнийг дадлагажуулах зорилготой юм. Railbus-ыг ашигласнаар үзлэгт зарцуулагдах хугацаа 20 орчим хувиар хэмнэгдэж байгаа нь тэр хэмжээгээр зардал буурч байна гэсэн үг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж