Оюутолгойн санхүүжилтийн талаар хэлэлцүүлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Оюутолгойн санхүүжилтийн талаар хэлэлцүүлэг хийнэ

УИХ дахь бие даагчдын зөвлөл өнөөдөр хуралдаад, энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар мэдээлэл хийсэн юм. Тэд энэ долоо хоногийн УИХ-аар хэлэлцэгдэж эхлэх Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. “Стратегийн ордын тодорхой хувийг төр эзэмших, мэдэлдээ байлгах ёстой. Хэрвээ хувийн компаниудад эрхийг нь олговол ард түмний мэдлээс гарна. Тиймээс төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг дэмжихгүй, эсэргүүцэж байна” хэмээн хэллээ. Мөн Бие даагчдын зөвлөл энэ долоо хоногт “Оюутолгой”-н санхүүжилтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх юм байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд Оюутолгойд ногдуулсан байсан 130 сая ам.долларын татвараас 30 сая долларыг нь авахаар болсон нь 184 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг хөрөнгө оруулагч нарт үлдээсэн хэрэг болсон. Түүгээр цалин, тэтгэврийг нэмэх боломж байсан хэмээн мэдэгдээд буй. Мөн тэрээр энэ талаарх материалтай танилцахыг хүсч татварынханд хандахад “Нууц асуудал” хэмээн халгаагүй тухай хэлж буй. Харин Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай “Хуулийн хүрээнд асуудлыг тавих ёстой. Татварынхны хувьд Оюутолгойг татвараас чөлөөлсөн юм биш. Ингэх ч эрх мэдэл байхгүй” хэмээн эрс няцааж байгаа юм. Тэгвэл энэ долоо хоногт дээрх асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж