Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Сүүлийн үед кино урлагт хүч үзэх болсон олны танил эрхэмүүдийн нэгийг Реппер Gee гэвэл буруудахгүй болов уу. Тэрээр нэгэн богино хэмжээний кинонд дүр бүтээжээ. Уг бүтээл нь залуусыг газар шороо, эх орноо сүйтгэх нь ямар үр дүнд хүргэж болохыг харуулсан байна. Хэдийгээр кино ертөнцөд мэргэжлийн гэх тодорхойлолт аль хэдийнээ алдагдаад эхэлсэн ч кино урлагаар оролдогсод ядаж л нэг нэгнээсээ үлгэр дууриалал авч залуучууд, нийгэмд хэрэгтэй зүйлийг кино урлагаар дамжуулан хүргээсэй гэх бодол кино сонирхогчдод төрдөг нь дамжиггүй биз ээ.

Тэгвэл залуусыг өөрийнхөө уран бүтээлүүдээр уриалдаг реппер Gee кино урлагаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх болсон нь үүний тод жишээ боллоо.

Ингээд түүний гол дүрд нь тоглосон “Үл хөдөлгөх хөрөнгө” бүтээлийг хамтдаа сонирхоё.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж