Тарваган тахлаар өвчлөөгүй гэжээ | News.MN

Тарваган тахлаар өвчлөөгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Тарваган тахлаар өвчлөөгүй гэжээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлаар хүн өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдээд байсан. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Өвчтөнөөс авсан шинжилгээгээр тарваган тахал өвчний вирус илрээгүй. Урьдчилсан оношоор түүнийг “Тарваган тахлын булчирхайн хэлбэр”-ээр өвчилсөн байж болзошгүй хэмээн оношилж байсан юм. Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар 10 жилийн сургуулийн 16 сурагч хоолны хордлогод орсон талаар мэдээллээ. Одоогийн байдлаар хүүхдүүд эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал сайжирсан талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл ирүүлжээ.

Хоолны хордлогын эх уурхайг тогтоохоор ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан баг ажиллаж байгаа аж.

С.ОТГОН

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж