Сэтгүүлчийг буруугүй гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийг буруугүй гэж үзжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт холбогдох хэргийг өнгөрөгч баасан гаригт/10.10/ хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэг нь 2012 оны  арвандүгээр сарын 9-ний өдрийн №299/866/ дугаартай “Өдрийн шуудан” сонинд  “Дугаарын бизнес цадиггүйгээр барахгүй илүү нарийн илүү цадиггүй болж хөгжиж байна” гарчигтай  нийтлэл гаргасан байна.  Харин тус нийтлэлд Ж-ын талаарх мэдээллийг нийтлэхдээ эх сурвалжаас олж авсан гэх мэдээ, мэдээллээ магадлан шалгаж нягтлалгүйгээр илт худал, гүжирдлэгийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэж үзээд шүүхэд хандсан аж. Уг хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс сэтгүүлчид  долоон сая 160 мянга  400 төгрөгөөр торгох ял оногдуулаад байсан юм.

С.СҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж