Г.Баярсайхан: Хүн болгон мод тарих ёстой | News.MN

Г.Баярсайхан: Хүн болгон мод тарих ёстой

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан: Хүн болгон мод тарих ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.

Энэ өдөртэй тохиолдуулан УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Дамбадаржаа дахь “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.

Тус цэцэрлэгт  “Улаанбаатар мод” компани нь 2011 оноос эхлэн мод үржүүлэх, цэцэрлэгжүүлэглэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ажээ. Тус компанийнхан ойгоос ургаа мод сугалж өөр газарт шилжүүлэн суулгах бус модыг үр, мөчрөөр нь үрслүүлж ургуулдаг онцлогтой юм.

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Байгаль орчноо хамгаалахын тулд хүн бүр мод тарих ёстой. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш мод тарих арга хэмжээ улам өргөн хүрээг хамарч байгаад баяртай байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо жил бүрийн хавар, намар мод тарих арга хэмжээг эхлүүлэн оролцож ирсэн. Цаашид ч мод тарих ажлын хүрээг нэмэгдүүлэх ёстой. Нэг мод нь 10 хүний амьсгалах агаарыг бий болгодог гэсэн судалгаа бий. Тиймээс байгаль орчноо хамгаалах, Нийслэлийнхээ утааг багасгаж цэвэр орчинг бий болгохын тулд мод тарих ажлыг хүн болгон эхлүүлэх ёстой” гэсэн юм.

     Г.Баярсайханы хамт Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооныхон мод тарих ажилд оролцлоо. Энэ жил Ой модны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнгөрсөн хавар 90 мянган мод тарих аяныг эхлүүлж, тус цэцэрлэгт хүрээлэнд анхны суулгацыг тарьсан юм.

 

Эх сурвалж: vip76.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-13 203.194.116.234

Өөрийгөө л хичээ. Ёстой ёсгүйг мэддэг чи муу хэн бэ? Өөрийгөө хэн болчихсон гэж бодоов? Полдойсон муу гахайн ***** олон юм хуцаж байж хүрэлсүхдүүлэв.

Avatar

Зочин 2014-10-13 180.235.177.101

chamaar zaalgahgui hiigeed irsiin hol ochij ***** gevel ihdeh uu bagadah uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж