Ирэх оны төсвийн төслийг татахыг шаардав | News.MN

Ирэх оны төсвийн төслийг татахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Ирэх оны төсвийн төслийг татахыг шаардав

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцээд буцаах шаардлагатай хэмээн үзжээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын тайлбарласнаар Засгийн газрын алдаатай бодлогоос болж эдийн засаг хямарсан бол өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн хуулийн төслийг энэ байдлаар нь хэлэлцэн баталбал эдийн засаг сайжрахгүй. Тэр тусмаа иргэдийн орлогыг нэмэгдүүлээгүй байж нэр бүхий дөрвөн төрлийн татварыг нэмэгдүүлэх нь эргээд сөрөг үр дагаврыг олноор бий болгоно гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлснээр бол 1 хонин толгойд ногдуулах малын хөлийн татварыг 1000 хүртэл төгрөгт багтаан олгож болох эрхийг орон нутгийн ИТХ-д нь олгож байгаа аж. Мөн үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн татварт жилдээ 800 мянган төгрөг төлдөг байсан иргэн 1.6 сая хүртэл төгрөгийн татвар төлөхөөс аргагүй болно. Тээврийн хэрэгслийн татварыг Улаанбаатар хот болон Орхон аймагт нэмэгдүүлнэ. Энэ тохиолдолд мөн л жижиг суудлын тэрэгтэй иргэн 36 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 72 мянган төгрөгийн татвар төлнө.

Өрийн хэмжээ ДНБ-ний 90 хувьд хүрнэ, ирэх онд. Энэ мэтчлэн олон хүлээж авахад бэрх ард иргэд, үр хойчдоо ачаа үүрүүлсэн хариуцлагагүй төсвийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн учраас татаж авах шаардлага зүй ёсоор тавигдаж байна гэж тэрээр онцоллоо.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2014-10-13 103.229.120.78

buruu bodlogiin goriig irgeded daramtlaj shiideeh geedl baihiin 2016ond yahav tegeed tatvariig 3dahin, 2017ond yahav 4dahin geed yavah uu, asuudliig ingej shiiddegui baih shuu

Avatar

Зочин 2014-10-13 202.179.23.136

NEMEED UZ DEE AN

Avatar

Зочин 2014-10-13 202.180.216.211

ТАТВАР НЭМЭХ НЬ ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА. АРДЧИЛСАН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ЗӨВ ТАТВАР НЭМ

Avatar

Зочин 2014-10-13 150.129.140.246

ardchilsan nam odoo boliosoi

Avatar

Зочин 2014-10-13 150.129.141.33

ustgakh , suitgekh , doosh ni khiikh dontoi man-yn khoyor durak, yag unendee tanai namyn lai lanchigiig arilgakh geji ene zasag zowji baina shuu

Avatar

mangar auguai 2014-10-13 112.72.13.29

ene yuch medekhgui mangar auguai zailakh heegtei shuuu.ediin zasagiin tsagaan tolgoinoos medekhguiii. mashinii tatavar avakhgui bol 1.utaa 2.tugjrel 3.ergeed baliutt boloodd ediin zasag nigemd ulam asuudal bolood bna. jeep bolon tansag zeregllin mashinaas avakh tatavaraa ulam nemekh heregtei

Avatar

аан 2014-10-13 202.131.242.238

амьд явсны татвар гэж авбал бүр ч илүү сонирхолтой болно до, өөр ямар төрлийн татвар байж болох уу татвар мандтугай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж