УИХ-ын гишүүн Д.Батцогт төрхөмдөө буцлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Батцогт төрхөмдөө буцлаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнгөрсөн баасан гаригт Ардчилсан намд гишүүнээр элсэж, батлахаа гардаж авчээ. Тэрээр батлахаа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулгаас гардаж авсан байна.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболдоос гадна УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дэд дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар байлцжээ.

Тэрээр өнгөрсөн өвөл УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарах албан ёсны хүсэлтээ гаргаж байсан юм. Ийм сонголт хийсэн шалтгаанаа тэрээр бүлгийн үйл ажиллагаатай холбон тайлбарласан. Мөн өнгөрсөн сард УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракцийн гишүүн болсон бол энэ удаад Ардчилсан намын гишүүн боллоо. Түүний хувьд Ардчилсан нам шинэ биш, анх тэрээр энэ намын гишүүн болж, улстөрд хөл тавьсан. Дараа нь МҮАН-ын гишүүн болсон. Тиймээс Д.Батцогт гишүүнийг төрхөмдөө буцлаа гэж бас тодорхойлж болно.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж