Л.Болд: Шударга өрсөлдөөнийг боомилох ёсгүй | News.MN

Л.Болд: Шударга өрсөлдөөнийг боомилох ёсгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Л.Болд: Шударга өрсөлдөөнийг боомилох ёсгүй

"Тусгай зөвшөөрөл нэрээр шударга өрсөлдөөнийг боомилох ёсгүй"

Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болдоос дараахь тодруулгыг  авлаа.

-Та энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал чуулганаар орох үед нэлээд хатуу байр суурьтай байх шиг байсан?

-Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн үзэл санаа, заалтууд нь бодит амьдралтай нийцэхгүй байна. Энэ хуулиар нийт 17 чиглэлээр 172 нэр төрлийн тусгай зөвшөөрөл олгохоор тогтоосон. Гэвч өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий 54 байгууллага 914 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байгаа гэсэн судалгааны дүн гарчээ.  Иймд зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын эрх хэмжээг хуулиар нарийвчлан хязгаарлах, эрх шилжүүлэх нөхцөл, журмыг хуульд тодорхой тусгах, хууль болон эрх зүйн акт хоорондын харилцан уялдааг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэн батлах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ бол шинэчлэлийн Засгийн газрын амин чухал хуулиудын нэг юм.

-Зөвшөөрөл олгодог эрх мэдэлтнүүдийн хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй  хэмээн Та хэлж байсан л даа?

-Зөвшөөрөл олгодог эрх мэдэлтнийг дагаж хүнд суртал, авилга үүссэнээр зөвшөөрөл эзэмшсэн  аж ахуйн нэгж, компани, байгууллагууд нь хариуцлага алдах, мэргэжлийн бус үйл ажиллагаа явуулах, хүний амь эрсдэх зэрэг ноцтой хохирлыг нийгэмд учруулсаар байна. Тиймээс хариуцлагагүй, шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, компаниудад зөвшөөрөл олгосон албан тушаалтанд хариуцлага тооцдог механизмыг бүрдүүлэх ёстой. Одоо хэлэлцэж буй Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн үзэл санаа нь  олон төрлийн тусгай зөвшөөрлийг байхгүй болгоход чиглэж буй ч гол нь хариуцлагын тогтолцоо тодорхой байх ёстой. Түүнчлэн зөвшөөрлийн тоог цөөлөх төдийгүй дотор нь ангилах хэрэгтэй.  Жишээлэхэд хүн хувьдаа хоёр давхар байшин барихын төлөө тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй биз дээ.

-Тусгай зөвшөөрлийн эрх нь авилгын эх үүсвэр болж байна гэсэн тухайгаа тодруулахгүй юу?

-Танил тал харж, эрх мэдэл ашиглаж, мөнгө төлж авсан авсан зөвшөөрөл нь үнэт цаас шиг болж эзэмшигчид нь хууль зөрчиж байна. Тусгай зөвшөөрөл гэсэн алга дарам цаас нь тухайн аж ахуйн нэгж, компанийг бусад компаниас давуу эрхтэй болгох үндсэн шалтгаан болж, тендер, захиалгат ажил зэрэг онц шаардлагатай үйл ажиллагааг далд хэлбэрт, ил тод бус байдалд оруулж, эдийн засгийг  булингартуулж байна.  Тэр ч байтугай тусгай зөвшөөрөлтэй, давуу эрхтэй гэх компаниуд нь ганц нэгхэн хүнтэй байх нь ердийн үзэгдэл болж байна. Иймд эдийн засгийн цэвэр өрсөлдөөн, шударга байдлыг дэмжих үүднээс тусгай зөвшөөрөл гэх ойлголтыг цуцлах ёстой юм.  Жишээлэхэд маш сайн барилгачин, насаараа энэ салбарт зүтгэсэн хүн  барилга барих зөвшөөрөл авч чадахгүй байхад огт барилгын мэргэжилгүй атлаа ийм зөвшөөрөл эзэмшигчид олон байна. Энэ байдал бусад салбарт ч түгээмэл байгаа. Тусгай зөвшөөрөл өнөөдөр бараг л хар захын бүтээгдэхүүн болоод байна.  Тусгай зөвшөөрөл гэдэг цаас нь хүний олон жилийн мэдлэг, туршлагыг орлодог, дарангуйлдаг зүйл байж болохгүй биз дээ.  Иймээс Зөвшөөрлийн тухай хууль нь  элдэв дарамт, хүнд суртал, авилгыг арилгахын зэрэгцээ хамгийн гол нь шударга өрсөлдөөнийг бий болгоход чиглэх учиртай юм.

Б.НАРАН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-13 203.194.114.178

Монголын нэг том олигарх. Гадаад бодлогыг өнгөц ойлгож Монголын эрх ашигт нийцэхгүй, урхаг нь алсдаа гарах зүйл их хийж байгаа л харагддаг даа. Энэ хүн.

Avatar

zaa bolio lu boldoo 2014-10-13 202.180.220.72

chibid 2 um meddeg gej uu baidgiin um be. 2 ug holbood ch helj chadakhgui um bj. surguuli soiol ch tugsuugui um baij. mongoliin ard tumen chamaig medne shdee. odoo olon um yarij hudlaa tsetsen boloh gej oroldohoo bolio. tertei terengui ard tumen chamaig her zereg luivirchin bas tolgoigui nuhur gedgiig medne duuu.

Avatar

Зочин 2014-10-13 103.229.121.160

чи эхлээд өөрөө алдаагүй зөв бичээд сурчих, тэгээд бусдыг шүүмжил

Avatar

Зочин 2014-10-13 182.160.34.179

Унэн дэмжиж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж