Палестинд 5.4 тэрбум ам.доллар амлав

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Палестинд 5.4 тэрбум ам.доллар амлав

 

Олон улсын хандивлагчид Палестинд 5.4 тэрбум ам.долларын хандив, тусламж үзүүлэхээр амлажээ. Палестины албаныхан Египетийн Каир хотноо болсон донор орнуудын уулзалтын үеэр Газын зурвасыг сэргээн босгоход зориулан хандив, тусламж хүссэн аж. Олон улсын хандивлагчид 5.4 тэрбум ам.долларын талаар нь Газын зурвасыг сэргээн босгох бүтээн байгуулалтын ажилд, үлдсэнийг нь  Палестины тал дур мэдэн захиран зарцуулах эрх олгожээ. Египетийн Ерөнхийлөгчийн удирдан явуулсан хандивын уулзалтанд Катар улс дангаараа нэг тэрбум ам.долларыг Палестинд өгөхөөр амласан байна. Харин АНУ 212 сая ам.доллар, Европын холбоо 568 сая ам.доллар, Эмират, Турк улсууд тус бүр 200 сая ам.долларын тусламж үзүүлэхээр зөвшөөрчээ.

 

Израилийн Засгийн газар болон Хамас бүлэглэлийн хооронд өнгөрсөн долоо, наймдугаар сард өрнөсөн 50 хоногийн зөрчил, мөргөлдөөнөөр Газын зурваст 100 мянган хүн орох оронгүй болж, дэд бүтэц нь ихээр сүйдсэн аж. Газын зурвасын 50 хоногийн зөрчил, мөргөлдөөн өнгөрсөн наймдугаар сард гал зогсоох гэрээ байгуулснаар зогссон юм. Гэвч зөрчил мөргөлдөөний үеэр 2100 палестин хүн, Израилийн 67 цэрэг, зургаан энгийн иргэн  амь үрэгдсэнийг НҮБ-ын мэдээлжээ. Израиль, Палестины хооронд зургаан жилийн хугацаанд гурван удаа дайн гарсан аж. Палестины тусгаар тогтнолыг хамгийн сүүлд Швед улс хүлээн зөвшөөрсөн юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж