Гадаад худалдааны тэнцэл 14.2 хувиар буурчээ | News.MN

Гадаад худалдааны тэнцэл 14.2 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны тэнцэл 14.2 хувиар буурчээ

Гадаад худалдааны тэнцэл есдүгээр сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь жилийн өмнөхөөс 286.6 сая ам.доллар буюу 14.2 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

 Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ жилийн өмнөхөөс 554.1 сая ам.доллар буюу 6.5 хувь, импортын хэмжээ 420.4 сая ам.доллар буюу 8.0 хувь, экспортын хэмжээ 133.8 сая ам.доллар буюу 4.1 хувиар буурчээ. Экспортыг бүрдүүлж буй 96.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос,  түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, тэдгээрийн эд анги эзэлж байна. Олон улсын эрдсийн зах зээлд тохиолдоод байсан хямрал сүүлийн үед арилах эерэг таамгыг шинжээчид хэлж байгаа. Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн манай экспортын бүтээгдэхүүнийг бараг дангаараа бүрдүүлж буйгаас  дэлхийн зах зээлийн уналт, сэргэлт, гадаад хүчин зүйлээс экспортын нөхцөл байдал нөлөөлж байна. Тиймээс улсад оруулж ирэх экспортын ашгийг хараат бусаар байлгахын тулд ашиг олж ирэх өөр  салбараа түргэвчлүүлэн хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд одоогоор хөдөө аж ахуйн салбар хамгийн боломжтой гэж буй.

У.БОЛОР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-13 63.68.129.61

ШАЛ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БАЙНА

Avatar

zuu zuu 2014-10-13 202.180.220.72

dollaryn han sh ch buur budaa l bolj baiga aum bna daa.

Avatar

zuu zuu 2014-10-13 202.180.220.72

dollaryn han sh ch buur budaa l bolj baiga aum bna daa.

Avatar

Зочин 2014-10-13 150.129.142.214

Хэт эрт үс бууралтах, бэлгийн сулрал, нурууны өвчин, чихрийн шижин, гэх мэт 30 орчим Монголчуудын түгээмэл тусдаг өвчнүүдийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээг BBC Health News-ээс Англиар орчуулан нийтлэв: healthnewsmn.blogspot.com

Avatar

Зочин 2014-10-13 150.129.142.214

Экспорт өссөн ш дээ. Юу гээд балайраад байгаан?

Avatar

Хаха 2014-10-13 27.123.214.2

У.Болор одоо хаанаас ямар мэдээлэл хуулж тавиад байгаа юм бэ? 9-р сарын байдлаар 24.4 сая ам.долларын алдагдалтай гарсан гэж мэдээлсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж