Харвардын их сургуулийн сургалтад хамрагдаарай | News.MN

Харвардын их сургуулийн сургалтад хамрагдаарай

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Харвардын их сургуулийн сургалтад хамрагдаарай

АНУ-ын эртний их сургуулиудын нэг, Харвард их сургууль 1636 онд Массачүсэтт мужид анх байгуулагдсан.

1607-1638 онд Англи Улсаас АНУ-д Элчин Сайд байсан Жон Харвард Чарлестаунхувийн номын сан, өв хөрөнгөө байгуулагдаад удаагүй байсан коллежид өвлүүлэн үлдээсэнд талархаж Харвард Их Сургууль гэж нэршсэн.

Харвард их сургуулийн сургалт нь өндөр мэдлэг, чанартай боловсрол эзэмшүүлдэгээрээ дэлхийн эхний 5-т багтдаг сургууль юм.

Харвард их сургууль нь анх 9 оюутантай эхэлж байсан бол өнөөдөр зөвхөн нэг жилийн элсэлтэнд 20000 гаруй оюутнууд Баклавар,Мастер, Доктор мөн төрийн удирдах ажилтнууд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж мэдлэг, чадвараа дээшлүүлэн суралцдаг.

Одоогоор Харвард их сургууль нь 13 мэргэшсэн салбар сургуультай ба богино хугацааны боловсролын программын гол хүчин зүйл нь Харвард Их Сургуулийн тусгай бэлтгэгдсэн суралцах арга барилаар суралцана.

Сургалтын программ нь амьдрал дээр үндэслэгдсэн, асуудлыг оновчтой шийдэх арга барил, харах өнцгийг нэмж, бодит байдал, боломж, шийдвэр гаргахад сургана.

Бодит амьдралд гаргасан амжилт, алдаанд тулгуурлан суралцагч өөрт байгаа ажлын туршлага, мэдлэгээ ашиглан шийдвэр гаргах түвшинд улс орны удирдагч, манлайлагч нарт ихээхэн хамааралтай сургалт юм.

АНУ-ын Харвардын их сургуульд 2014 оны 11 сарын сарын 14-20 ний хооронд болох 7 хоногийн ХАРВАРД ИХ СУРГУУЛИЙН МЭРГЭШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР-ийн хүрээнд суралцах сертифкат олгох сургалтанд таныг урьж байна.

Сургалтын бүртгэл хийж дуусах хугацаа: 2014 оны 10 сарын 16 нд

Сургалтын төлбөр нэг хүн: $ 9500 уг үнэнд Монголоос ирж, очих онгоцны тийзний үнэ ороогүй ба сургалт, буудал, унааны төлбөр багтсан болно.

Сургалт зохион байгуулагч:

“TYSONS CONSULTING LLC”,МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ САН”

Холбоо барих утас: 9911-5702, сургалтын хөтөлбөрийг otgonulzii@gmail.com хаягаар авна уу.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

baidii 2014-10-13 202.21.106.101

ene eeruul bihs zaraar eruul hun ybah uu

Avatar

Зочин 2014-10-13 150.129.142.21

харийнхны толгой угаадаг ЭЗ-н алуурчид бэлддэг сургууль нэртэй америкийн үзэл сурлын тусгай албадад хүн очиж сурахаа бүр больжээ. Одоо өөрсдөө гуйдаг болжээ.

Avatar

Зочин 2014-10-13 103.229.121.160

Өө за, боловсролыг дэмжиж ийнхүү 7 хоногт 9500 доллар төлүүлж байгаа хэрэг үү.Бас болоогүй ирэх очих зардлыг нь давхар төлүүлээд шүү. Битгий ингэж ***** зан гарга л даа. Олзны бага нь амттай байдаг юм шүү дээ

Avatar

zochin 2014-10-13 202.70.34.244

Shalgah heregtei bhaa. Hun 7 honogt mergesheed bdag bol hachin um bno bizdee. Zalilan gemeer l sanagdna.

Avatar

Зочин 2014-10-13 202.179.14.94

2016 онд нэрээ дэвшүүлэх гэж мөрөөдөж буй улс төрчдөд сайхан боломж биш үү?. Харвардын 7 хоногийн курст 12-13 мянган доллар зарцуулж суучихаад дараа нь энэ хугацаагаа 1-2 жил сурсан гээд л аан?

Avatar

Зочин 2014-10-13 182.160.3.47

Elbegdorj shig hoshgiruuldag mood delgerehnee he he.

Avatar

Зочин 2014-10-13 103.229.121.160

like like like

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж