Самбочид дэлхийн аваргаас зургаан медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Самбочид дэлхийн аваргаас зургаан медаль хүртжээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотод энэ сарын 8-нд эхэлсэн самбо бөхийн өсвөр, залуучуудын ДАШТ өчигдөр буюу аравдугаар сарын 12-нд өндөрлөлөө. Уг тэмцээнд Монгол Улсын өсвөр, залуучуудын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, нэг мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ. 

Өсвөрийн ДАШТ-д эрэгтэй 5, эмэгтэй 5 бөх барилдсанаас гурав нь хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй 48 кг-д барилдсан Г.Мөнхбат, 60 кг-д Б.Сумьябазар, эмэгтэй 52 кг-д П.Буянхишиг нар тус тус медалийн тавцанд зогссон юм.

Мөн залуучуудын ДАШТ-д эрэгтэй 5, эмэгтэй 4 бөх барилдсанаас эмэгтэйчүүдийн 68 кг-д С.Адилцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн 62 кг-д М.Бавуубаатар, эмэгтэй 56 кг-д Д.Сэлэнгэсайхан нар хүрэл медаль хүртлээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж