Хэний өдөөн турхиралт вэ? | News.MN

Хэний өдөөн турхиралт вэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Хэний өдөөн турхиралт вэ?

“Босоо хөх Монгол”,  “Дэлхийн Монгол-ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн, Баянхонгор аймгийн Гурван булаг сумын Иргэдийн хурлын төлөөлөгч нарын  хүмүүс  хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй компанийг эсэргүүцэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Босоо хөх  Монгол” ТББ-ын УЗ-ийн дарга Н.Шинжээравдан “Гурванбулаг сумын Өвөрхөшөөт гэдэг газар үйл ажиллагаа явуулж буй “Жи энд Ю Голд” ХХК гол горхийг ширгээж, мал амьтан хордуулж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж бидэнд хандсан. Бид иргэдийн хүсэлтээр  дөрөв хоног газар дээр нь очиж танилцаад үйл ажиллагааг нь зогсоогоод ирлээ. Тухайн компанийн бичиг баримтад шалгалт хийхэд арваад зөрчил илэрсэн” гэсэн юм. Тэрбээр хэвлэл мэдээллээр гарч байгаа шиг уурхайн ажилчдыг барьцаалсан, хүч хэрэглэсэн зүйл байхгүй, хуулийн хүрээнд ажилласан гэж байлаа.

Гурванбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Жи энд Юу Голд” ХХК 2011 онд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас авсан байна. Хэдийгээр тусгай зөвшөөрлөө авсан ч энэ мэт эсэргүүцэлтэй тулгарсаар өнгөрөгч дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч дахин ТББ-ын нэрээр ирсэн хэсэг бүлэг хүмүүс  эмх замбараагүй байдал үүсгэжээ. Газар дээр нь очиж уурхайн үйл ажиллагааг таслан зогсоосон гэх ТББ-ын  төлөөллийн хэлж буйгаар  тус компанийн олборлолтоос болж нохой, шувуу олноороо үхсэн гэсэн юм. Харин хэвлэлийн бага хуралд ирсэн “Жи энд юу голд”  компанийн уурхай хариуцсан ажилтан н.Батгэрэл “Энэ  хэвлэлийн хурал хэт  нэг талыг барьсан, өдөөн турхирсан хурал болж  байна. Та бүхэн хоёр өөр орд газрыг нэг орд мэтээр ярьж  байна. Тус тусдаа лицензтэй ордууд. Нөхөн сэргээлт явуулаагүй гэх асуудал шүүхийн шатанд явж байгаа. Манай компани эдгээр хүмүүсийн ярьж байгаа шиг ард иргэдийн ундны усыг олборлолтод хэрэглэдэггүй. Харин уурхайн ажилчдын ундны усаа Шар усан голоос авдаг. Бас хүн, мал, амьтанд хортой химийн бодис ашигладаггүй учраас  нохой, шувуу тийм шалтгаанаар үхсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Үхсэн нохой, шувууны зургийг хаанаас ч олж болно биз дээ.  Үнэхээр ямар шалтгаанаар үхсэн байна вэ гэдэг албан ёсны дүгнэлт ч гараагүй” гэсэн юм.

Ийнхүү зөрүүтэй мэдээлэл өгч байсан учраас бид холбогдох албаны хүмүүсээс үүссэн нөхцөл байдлын талаар  тодруулахад  Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга “Иргэд улсын комисс хүлээж аваагүй уурхайг ажиллууллаа, Үүнийгээ зогсоо гэдэг шаардлага тавьж байгаа. Холбогдох хуулийнх нь дагуу үйл ажиллаагааг нь улсын комисс ажиллатал түр зогсоогоод ирсэн” гэх тайлбар өглөө. 

Харин  тус аймгийн МХГ-ын дарга Э.Энхбат “2011 оноос хойш тухайн уурхайг ажиллуулахгүй байсан гол шалтгаан нь сумын иргэний нэхэмжлэлтэй холбоотой. Энэхүү асуудал нь шүүхийн шатанд явж байсан учраас шүүхээр шийдвэрлэх хүртэл уурхайн тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулах эрхийг нь түр түдгэлзүүлээд байсан. Харин энэ жилийн хувьд шүүхийн маргаан шийдвэрлэгдсэн гэдэг үндэслэлээр уурхай үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байгаа” гэсэн юм.

С.ОТГОН

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2014-10-13 112.72.13.146

ТББ-ын баг өмссөн хутган үймүүлж дундаас нь од шүүрэх санаатай хар харханууд олширвол эв нэгдэл, бие биеэ дэмжих ойлголцох гэдэг байхгүй болж юу болохыг ард түмэн мэдэж л байгаа шүү дээ. Ийм хөгийн юмнуудтай тууштай тэмцэж ёс жудагтай санал бодлоо илэрхийлэхийг уриалмаар байна. Малчид хөдөлмөрчдийн толгойг угаадаг сонгуулийн сурталчилгаанаас энэ мэт өөдгүй этгээдүүд санаа авч тэдэнд тус биш ус болгох үйл ажиллагаа л болж байна шүү дээ.

Avatar

Зочин 2014-10-13 119.40.97.112

Төрийн бус байгууллага гэсэн нэр зүүсэн зүсэн бүрийн дээрэмчдийг хязгаарлах болоогүй юм уу Тэмүүжин сайд аа. Тэд төрийн эрх булааж, хуулийн дагуу ажиллаж байгаа байгууллагыг дарамтлах нь хирээс хэтрээд байна шүү.

Avatar

иргэн 2014-10-13 202.131.230.218

ТӨР гуай та хувийн өмчийг хамгаалах үүргээ биелүүлэх болоогүй л байна уу? Ийм байж яаж хөрөнгө оруулалт татна гээд байгаа юм бэ ? САЙХАН нэртэй наад эрүүгийн хэрэгтэнгүүдээ зогсоогоо чээ ….

Avatar

Зочин 2014-10-13 103.229.120.197

төрийн бус гэж хархнуудыг нам дарах хэрэгтэй

Avatar

Зочин 2014-10-13 150.129.143.135

төрийн бус байгууллага гэгчид алив аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох эрх бий юу? Тийм бол хэн ч юуг ч рэкэтлэх нь хууль ёсны болж байна уу?

Avatar

хариулах 2014-10-13 108.66.135.20

Анхны ерөнхийлөгч П.Очир-бат гэж нэг урваж хөрөвсөн шуналын тулам АЛТ хөтөлбөр нэрээр монгол нутгийг хөрсөөр нь эргүүлж там болгосон. Шоронд хийгээч.Юун Энхбаяр энэ хүн ард түмэндээ Оюу толгой Таван толгойг хувааж өгнө гэснийхээ төлөө зовсон. Очирбат Багабаньд яагаад шоронд ордоггүй юм бэ.

Avatar

Зочин 2014-10-13 127.0.0.1

Davarsam malchid odoo yu vee! Ted tatvar yu ch tolohgui tegeed baigal delhiig oorsdoo hamgiin ih suitgedeg uls. Yamaa aduu ihessenees bolj belcheer tehlaad urgadag yum baihgui bolson.tulshindee oir haviin zag budargana burgas noiton modiig yu ch ugui ogtlood duusgadag bishuu

Avatar

zochin 2014-10-13 150.129.140.52

Хэн дуртай ТББ гэгч аж ахуйн үйл ажиллагааг зогсоох ямар эрх хэн өгсөн юм бэ?Эх орон гэж цээжээ дэлдэж дээрэм хийхийн оронд нэг удаа ч болов уул овоо ус голоо цэврэлчих хэрэгтэй биз дээ.Бусдын үйл ажиллагаа эд хөрөнгөнд халдах эрх байхгүй хууль шүүх байдаг бол энэ шантаажлагч айлган сүрдүүлэгч боловсролгүй бүдүүн залуусыг цэгцлэх хэрэгтэй хуульгүй ийм байхад гадаадын хөрөнгө оруулагч яаж орж ирэх юм бэ

Avatar

zochin 2014-10-13 103.26.192.190

Харин энэ жилийн хувьд шүүхийн маргаан шийдвэрлэгдсэн гэдэг үндэслэлээр уурхай үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байгаа” гэсэн юм.- tegvel shuuheer uil ajillagaa yvuulj bolno gesen baihad huuli busaar daramtalj baigaa reketuud baina l daa.

Avatar

монголчууд 2014-10-13 202.179.10.150

Анх алт хөтөлбөр гэж нэг балай юмыг хэн гэгч этгээд санаачлаж эх орныг минь ингэж сүйтгэх ажлыг эхлүүлсэн бэ?тэр нүгэлт амьтан тамын ероолд ороосой билээ

Avatar

Зочин 2014-10-13 112.72.13.97

балин хамарт Очирбат эхлүүлж бөөн гай болсонг хүмүүс бүгд мэднэ.ерөнхийлөгч байсан шүү дээ

Avatar

иргэн 2014-10-13 202.179.10.150

Юу олборлох гэж байгаа нь ч тодорхой бус,ийм нэг юмнуудад газар шороогоо ухуулаж төнхүүлдэгээ больцгооё,ер нь газар нутагаа ухаж сүйтгэхгүйгээр амьдрах боломж бүрэн байгаа,байсаар ч ирсэн,байх ч болно,газар орон эх нутгаа ухаж төнхөөгүйгээс болоод өлсөж үхдэг юм бол гомдол алга

Avatar

Зочин 2014-10-13 202.179.10.78

Maluudtai mal shig haritsah heregtei Dambiin Hishgeeg hulsulvul taarna Manaihan denduu daruu uls yum

Avatar

zochin 2014-10-13 124.158.78.108

irged odoo uurhaig zogsoodog bolson yum uu. amar yum bn daa

Avatar

Зочин 2014-10-13 202.179.20.165

Үйл ажиллагааг нь зогсоод лут улс юмаа, хэн нь билээ, луйварчид, дээрэмчид л г.эд байсан штээ

Avatar

lut 2014-10-13 202.21.96.204

ene odoo ajil hiilgedeggyi garuudiig shuud shoron ***** heregtei sh dee

Avatar

Зочин 2014-10-13 202.170.69.68

Reketchin garuud bol nutgiin irged shuu dee. Tur zasgaas jaahan arga hemjee avmaar yum daa

Avatar

Зочин 2014-10-13 150.129.142.148

Нутгын иргэд өөрсдөө 3 жил энэнтэй чин тэмцсээр аргаа бариад энэ ТББ-ийхнийг дуудсан болхоос биш тэд дээрэмдэх гэж очоогүй , энэ компани ажилагаагаа зогсоовол иргэд мин л уух устай болох биш энэ ТББ-ын нөхдүүд баян болчихгүй шүү дээ!!!!! тэнэг юм ярицгаах юм.

Avatar

Зочин 2014-10-13 49.156.2.10

Ard ny Jenko baigaa shu dee. Hunii yumiig iimerhuu argaar deeremdej sursan gar daa

Avatar

зочин 2014-10-13 182.160.38.1

зөвшөөрлийг нь хураа оюутолгой,тавантолгой 2-ыг ашиглаад бусдыг нь хаа.хөдөлмөрлө жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлж 2 том зах зээлд гарга газар шороо бүү хөнд

Avatar

Зочин 2014-10-13 202.170.94.226

Нинжатайгаа нийлсэн дээрэмчид л байна. Монголд хуулий дагуу ажил хийж болохоо байжээ. Яаж амьдар гээд байгаам дээ?

Avatar

Зочин 2014-10-13 150.129.142.214

Хэт эрт үс бууралтах, бэлгийн сулрал, нурууны өвчин, чихрийн шижин, гэх мэт 30 орчим Монголчуудын түгээмэл тусдаг өвчнүүдийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээг BBC Health News-ээс Англиар орчуулан нийтлэв: healthnewsmn.blogspot.com

Avatar

зочин 2014-10-13 180.235.176.206

Хэн дуртай ТББ гэгч аж ахуйн үйл ажиллагааг зогсоох ямар эрх хэн өгсөн юм бэ?Эх орон гэж цээжээ дэлдэж дээрэм хийхийн оронд нэг удаа ч болов уул овоо ус голоо цэврэлчих хэрэгтэй биз дээ.Бусдын үйл ажиллагаа эд хөрөнгөнд халдах эрх байхгүй хууль шүүх байдаг бол энэ шантаажлагч айлган сүрдүүлэгч боловсролгүй бүдүүн залуусыг цэгцлэх хэрэгтэй хуульгүй ийм байхад гадаадын хөрөнгө оруулагч яаж орж ирэх юм бэ

Avatar

Зочин 2014-10-13 150.129.142.148

Чиний хэлдэг зөв шүү , хэн дуртай н бусдын өмчид халдаж болохгүй . Уух ус , газар шороо мин бидний өмч биш гэжүү? Тгээд Баянхонгор-ыхан өөрсдийхөө өмч-д халдуулаагүй юм шиг байну?

Avatar

Дуудлагаар цэвэрлэгээр хийнэ 2014-10-13 124.158.107.9

https://www.facebook.com/GevantCleaningService

Avatar

ZOCHIN 2014-10-13 103.229.121.210

HOOE CHI NAADKHYGAA AVAAD BATUUL DEER OCH L DOO BITGII END EREECHEED BAI

Avatar

ZOCHIN 2014-10-13 103.229.121.210

HOOE CHI NAADKHYGAA AVAAD BATUUL DEER OCH L DOO BITGII END EREECHEED BAI

Avatar

ZOCHIN 2014-10-13 103.229.121.210

HOOE CHI NAADKHYGAA AVAAD BATUUL DEER OCH L DOO BITGII END EREECHEED BAI

Avatar

Зочин 2014-10-13 150.129.142.214

Хэт эрт үс бууралтах, бэлгийн сулрал, нурууны өвчин, чихрийн шижин, гэх мэт 30 орчим Монголчуудын түгээмэл тусдаг өвчнүүдийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээг BBC Health News-ээс Англиар орчуулан нийтлэв: healthnewsmn.blogspot.com

Avatar

zovhin 2014-10-13 202.21.106.112

gazar shoroogoo uhsaar baital elsen tsul bolloo sh dee mongolchuudaaaaaaaaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж