“Алтан Жолоо Групп” -ийн ложистикийн цогцолбор нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

“Алтан Жолоо Групп” -ийн ложистикийн цогцолбор нээлтээ хийлээ

Үндэсний хэмээх тодотголтой “Алтан Жолоо Групп” нь өөрийн охин компани болох “Алтан Жолоо Импекс” компанийн  оффис агуулахаас бүрдсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн ложистикийн цогцолборыг ашиглалтанд оруулж, нээлтээ  хийлээ.

Энэхүү ложистик цогцолбор нь стандартын шаардлагад нийцсэн хүнсний зориулалтын агуулах, 100 гаруй ачааны автомашины дулаан граж оффисын байр зэргийг багтаасан 8233мв.квадрат талбай бүхий томоохон бүтээн байгуулалт юм.

Ложистикийн цогцолбор ашиглалтанд орсоноор  хэрэглэгчдэд чанартай эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу хурдан шуурхай найдвартай  хүргэхээс гадна 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ.

Алтан Жолоо Импекс компани нь гадаад дотоод худалааны  чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө бизнесийн салбарт Монголын шилдэг импортын компаниудын нэгэнд зүй ёсоор тооцогдож  байна.

Дэлхийд чанараараа танигдсан бүтээгдэхүүнүүдийг монголын хэрэглэгчдэд хүргэх зорилготой  “Алтан Жолоо Импекс” компани нь өнөөдрийн байдлаар Америк, Герман, Орос, Турк, Малайз, Сингапур, Солонгос зэрэг 20 гаруй орны  томоохон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг монгол улсад худалдаалах албан ёсны онцгой эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэр дундаас хүүхэд бүрийн хамгийн дуртай амттан болох HARIBО брэндийн  монгол дахь албан ёсны цорын ганцхан дистрибьютер юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж