Газрын зураглалыг 65 хороонд хийж дууслаа | News.MN

Газрын зураглалыг 65 хороонд хийж дууслаа

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Газрын зураглалыг 65 хороонд хийж дууслаа

Иргэдийн оролцоотой газрын зураглалыг 65 хороонд хийж дууслаа

 
 
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газартай хамтран нийслэлийн оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах, хэрэгцээ шаардлагыг гаргасан хорооны зураглал мэдээллийг захын 3, төвийн 6 дүүргийн 65 хороонд хийж дууслаа. Энэ зураглалд  Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар дүн шинжилгээ хийж, хороодын нийтийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдлыг тоон хэмжээсээр тодорхойлж, тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг гарган 65 хорооны түвшинд харьцуулалт хийх зорилготой тавьжээ. Ингэснээрхороо дүүрэгт тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг шалтгаан нөхцөлийн хамт тодорхойлон гаргах боломжтой болох юм. Автомашины зогсоол,  гэрэлтүүлэг, үерийн аюултай бүс, албан бус хогийн цэг, тоглоомын талбай, осол гэмт хэрэг их гардаг цэг гэх мэт нийт 14 үзүүлэлтээр дүн шинжилгээхийхэд,нийт хүүхдийн 34 хувь нь цэцэрлэгт хамрагддаггүй гэсэн тооцоо гарсан. Баянзүрхдүүргийн 1 хороонд 427 хүүхэд цэцэрлэгт явахгүй байгаа нь хамгийн олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй байна. 10 хороонд огт цэцэрлэг байхгүй, 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барина гэж тооцвол нийт 56 цэцэрлэг нэмэлтээр барих шаардлагатай байна гэсэн тооцоо гарчээ.
 
65 хороонд 202764 автомашин бүртгэлтэй байгаагаас 1161 автомашины зогсоол дээр 24587 автомашин зогсдог. 166600 буюу 85.3 хувь ньогт зогсоолгүй байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд төлөвлөлтийг хийхдээ эхнээс нь автомашины зогсоолыг тооцоолон шинээр баригдах байшин бүрт давхар зогсоол хийх шаардлагатай байгаа юм.
 
Анализ хийсэн 65 хорооны  32 хороонд  79 шатахуун түгээх станц байна.  Энэ нь 1 хороонд 1-2 ШТС ногдож байгаа гэсэн үг. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд 17 ШТС байгаа. Энэ ньиргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчин, аюул эрсдэл дагуулж байна. Тиймээс цаашид барилгажсан хороодод нэмж шатахуун түгээх станц барих боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ дүн шинжилгээ болон зураглалыг цаашид нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг төлөвлөх, иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд ашиглах боломжтой юмгэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2014-10-13 119.40.100.222

ovoo doo odoo ene sudalgaag undesleed ajil bolgoh heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж