Монголын гар утас хэрэглэгчдийн тоо хангалттай биш

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Монголын гар утас хэрэглэгчдийн тоо хангалттай биш

Харилцаа холбооны үсрэнгүй хөгжилд соёлын дайралтад өртөх хүмүүс гэж үгүй болж эхэлж байна. Алс холын Америкт байдаг эрх чөлөөний хөшөө уран яруу шүлгэнд л гардаг байсан бол мэдээлэл холбооны дэвшил хүмүүсийн хэрэглээнд ойртож “Эрх чөлөөний хөшөөг хажуугаас нь л харж байгаагүй” гэж хэлэхэд л хангалттай.

Зам дагаж хөгжил ирдэг гэж бид өнөөдрийг хүртэл боддог байсан ч харилцаа холбоог дагаж дэвшил ирдэг болсон цагт бид амьдарч байгаа билээ.

Дэлхий дээр гар утас хэрэглэгчдийн тоо улам л өссөөр, 2014 онд гар утас хэрэглэгчдийн хамрах хүрээ 100% хувь руу ойртох болно гэж судалгаагаар таамаглаж байна.

2014 оны судалгаагаар 14 улс 100 саяас ч олон гар утас хэрэглэгчидтэй болсон гэсэн бол энэхүү тоог Хятад улс манлайлж ойролцоогоор иргэдийн 1,2 тэр бум гар утас хэрэглэгчтэй гэсэн судалгаа гарсан байна. Харин 100 сая гар утас хэрэглэгчтэй улсуудын тоонд Вьетнам, Бангладеш, Филиппин болон Мексик зэрэг улсууд шинээр нэмэгдсэн.

Ингээд харахаар энэ нь зүгээр л тоо, баримт хэдий мэт харагдавч улс орны хөгжлийн ирээдүй болсон залуус мэдээлэл харилцаа холбоог өргөн хэрэглэснээр хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхаж байгаагийн тод жишээ.

Үүрэн холбоо дөнгөж нэвтэрч байх үед холбооны үүд сахисан хүмүүс хол байгаа нэгэнтэйгээ ярих гэж очерлодог байсан цаг саяхан мэт. Харин бидний өнөөгийн хэрэглээний үүрэн холбоо, ухаалаг утас  Монголд байгаа хүмүүсийн хооронд нь холбох биш Монголыг дэлхийтэй холбож байна. Харин бусад орнуудтай харьцуулахад Монголд гар утас нэвтрэлт болон гар утсаараа интернэт хэрэглэгчдийн тоо хангалттай гэвэл ХУДЛАА.

Судалгаануудыг ажиглаж байхад хамгийн сонирхолтой нь, хүн амын нягтрал өндөртэй орнуудын хэрэглэгчид зөвхөн 1 гар утастай байх нь хангалтгүй гэж үздэг болжээ. Nielsеn-ийн 2013 оны хэрэглэгчийн судалгаанд 10 улс хамрагдсанаас Оросууд нэгээс илүү гар утас эзэмшдэг хэрэглэгчдийн тоогоороо тэргүүлсэн бөгөөд жагсаалтын дараалалд Бразил (48%) Хятад (36%) хэрэглэгчид 2 утас эзэмшдэг гэж тогтоогджээ.

Харин Монголд гар утас хэрэглэгчдийн тоо тэр тусмаа УХААЛАГ утас хэрэглэгчдийн тоо ХАНГАЛТГҮЙ байна. Хэрэглэгчдэд гар утсаараа интернэт орох боломжийг бүх операторууд олгосон ч Монголчуудын зөвхөн 40% хүрэхгүй хувь нь интернэт орох боломжтой УХААЛАГ утастай. 

Мэдээлэл харилцаа холбооны дэд бүтэц хийгдсэн хирнээ үүнийг хэрэглэх төхөөрөмжийн тоо хангалтгүй байгаа нь харамсалтай. Мэдээж хэрэг энэ нь хэрэглэгчийн худалдан авалтын чадвартай шууд холбоотой ч үүрэн холбооны операторууд бодлогын хүрээнд анхаарч үзэх асуудал шиг санагдах юм.

Гар утас ашиглагчдын хэрэглээний ихэнх хувийг интернэт хэрэглээ эзэлдэг. ITU гаргасан тооцоогоор, 2013 онд дэлхий дээр 2.1 тэрбум идэвхтэй дата хэрэглэгчид байсан. Энэ нь дэлхийн нийт хүн амын 29.5% онлайн байна гэсэн үг, энэ тоо гарцаагүй өссөөр байх болно.

Самсунг компани 2018 оны сүүл гэхэд гар утсаар дамжуулан интернэт хэрэглэгчдийн тоо 4,5 тэрбум хүрнэ гэж таамаглаж байна.

Өмнөд Солонгос улс нь ухаалаг гар утсаараа тэргүүлдэг,  хүн амынх нь 67% хувь нь ухаалаг утастай.

Тоон харьцуулалт судалгаануудын үндсэн дээр 2013 оны сүүлийн улиралд борлуулалтын рекордоор  Самсунг дэлхий дахинд ухаалаг утасны тээвэрлэлтээрээ манлайлж Apple 2-т  тэмдэглэжээ.

Ингээд бодохоор би ч гэсэн товчлууртай утаснаасаа татгалзмаар санагдлаа. Мэдээлэл судалгаа эрж хайж байхад мэдсэн юм шиг 22,000 хүнийг ухаалаг гар утасжуулна гэсэн мэдээ нүдэнд туслаа. Үзүүлэлт өндөртэй тансаг утас хүн бүр худалдан авах боломжгүй ч миний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах УХААЛАГ УТАС-аа би хувьдаа итгэмээргүй хөнгөлөлттэй үнээр олоод авчихлаа.

Та ч гэсэн УХААЛАГ УТАС-тай болмоор байвал ЭНД-ээс мэдээлэл аваарай гэж зөвлөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж