Тансаг хэрэглээний загвар зохион бүтээгч Stuart hughes дахин нэгэн шинэ бүтээгдэхүүн танилцууллаа. Энэ нь дэлхийн хамгийн үнэтэй MacBook юм.
“MacBook Air Platinum Edition” нэртэй энэхүү MacBook-ын гадаргууг долоон кг цэвэр цагаан алтаар хийсэн аж. Барьж явахад таниас нилээд их хүч шаардах ч таны бизнесийн нэр хүндийг илтгэж чадах гайхалтай бүтээгдэхүүн хэмээн үйлдвэрлэгчдийн зүгээс танилцуулжээ.
Мөн энэхүү MacBook лэптоп нь баттерейны хүчин чадал буюу цэнэгээ барих хугацаа нь өмнөх загваруудаасаа нэмэгдсэн байна. Мөн 2.4GHz Core 2 Duo процессортой, NVidia GeForce 320M график карттай аж. Түүнчлэн 2GB DDR3 RAM-тай, 250GB HDD-тэй юм.
Үнийн хувьд 480 мянган ам.доллараар худалдаалагдаж байгаа ба цөөн тоогоор худалдаанд гаргасан байна.
Н.Наран