Цэцэрлэгийн өргөтгөлийг нээнэ | News.MN

Цэцэрлэгийн өргөтгөлийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.12-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн өргөтгөлийг нээнэ

Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт маргааш болно. Цэцэрлэгийн нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар оролцох ажээ. Энэхүү цэцэрлэгийн өргөтгөлийг  Дэлхийн банкны хөрөнгөөр барьж байгуулсан юм. Тус цэцэрлэгт Сүхбаатар дүүргийн  VIII хорооны хүүхдүүд хүмүүждэг бөгөөд цэцэрлэгийн шинэ өргөтгөл  барилга ашиглалтанд орсноор 400 хүүхэд нэмэгдэж, энэ онд шинээр элсэх хүүхдийн тоо 1526 болжээ.

Д.ЦЭЦ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж