Монголын залуучуудын холбооноос "Унадаг дугуйн парад”-ыг аравдугаар сарын 11-нд зохион байгуулна хэмээн мэдээлж байсан юм. Гэвч өчигдөр болох байсан дугуйн парад цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан түр хойшилжээ. Чухам хэдий болтол хойшлуулсан талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Одоогоор бид дугуйн парадыг цагийг нарийн товлоогүй байна. Парадад сайн дураараа олон хаүмүүс нэгддэг. Тэдний дунд хүүхэд багачууд цөөнгүй. Гэтэл хүүхдүүд дугуй унахдаа хамгаалалтын малгай, зориулалтын хувцастай ирдэггүйгээс хаьтрах гулгах, бэртэж гэмтэх авулд өртөх вий гэж болгоомжлоод цас орсон өдөр парад хийсэнгүй. Цаг агаар харж байгаад аль нэг амралтын өдрөөр парадаа хийнэ” гэлээ.
Энэ намрын хаалт “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” унадаг дугуйн парад “Гоё мэдээ, гоё парад” гэсэн уриатайгаар зохион байгуулагдах юм байна. Парад дээр Эдийн Засгийн Хөгжлийн Яам “Гудамж” төслийн санаачлан хэрэгжүүлэхээр төвөвлөж байгаа “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” төслийг таницуулах ажээ.
Д.ЦЭЭЛ