Атлантын далайн “Фэй” шуурга Бермудын арлууд хүрэв

Хуучирсан мэдээ: 2014.10.12-нд нийтлэгдсэн

Атлантын далайн “Фэй” шуурга Бермудын арлууд хүрэв

 

Субтропикийн "Фэй" шуурга баасан гаригт Атлантын далайд үүсээд Бермудын арлуудыг дайран  эх газарт ойртож явна. Энэ тухай Майамид байрласан Шуургыг ажиглах үндэсний төвийнхөн мэдээлэв.

 

"Фэй" нь Атлантын далайн шуурганы улирлын зургаа дахь шуурга нь болж байгаа. Шуурганы улирал нь зургадугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжилдэг. Агаар мандлыг үзэгдлийг АНУ-д  салхины хурд нь 63 км/цаг болсон  бол  шуурга гэж нэрлэдэг. Салхины хурд нь 119 км.цаг болоод ирэхээр хар шуурга болгон зарладаг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж