200 мянган хүнийг нүүлгэв

Хуучирсан мэдээ: 2014.10.12-нд нийтлэгдсэн

200 мянган хүнийг нүүлгэв

 

Энэтхэгийн өмнөд ба зүүн нутгийн Андхра-Прадеш, Одиша (хуучин Орисса) мужийн эрх баригчид "Хадхад" шуурга ойртож байгаа учраас далайн эрэг хавьд амьдарч буй  200 мянгаад хүнийг аюулгүй бүсэд нүүлгэлээ. Нийтдээ хагас сая орчим хүнийг нүүлгэх бололтой.

 

Циклоны төвд салхины хурд 195 км/цаг болж байгаа бөгөөд Энэтхэгийн эрэг орчмоор орж ирээд байгаа тул ийн нүүлгэн шилжүүлэх ажлыг хийжээ. Тус улсын Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам 60 орчим аврах бригадыг бэлтгэн бэлэн болгоод байна. Цэргийн тээврийн нисдэг тэрэгнүүдийг бэлэн байдалд байлгаж байна.

 

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди тусгай албаныхантай зөвлөгөөн явуулж “ноцтой” шуурганд бэлтгэх түүнээс гарах үр дагаварыг арилгахад авах арга хэмжээний талаар үүрэг өгсөн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж