Ким Чен Ун 100 хоногийн эмнэлгийн чөлөө авчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.11-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун 100 хоногийн эмнэлгийн чөлөө авчээ

Ким Чен Ун

Фото: KCNA / AFP

 

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун есдүгээр сарын 3-наас хойш олны өмнө харагдаагүй байсан нь шөрмөсөө сунгасантай холбоотой гэнэ. Энэ тухай Хойд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалж Reuters-т ярьсан байна.

 

Түүний хэлснээр, наймдугаар сарын сүүлчээр хийсэн  цэргийн хээрийн сургууль дээр уг бэртлээ авсан гэнэ. “Генералууддаа хээрийн сургуульд оролцохыг тушаасан юм. Өөөрөө ч бусдын адил гүйгээд, мөлхөөд өнхөрч байв. Тэр үеэр Ким Чен Ун шөрмөсөө сунгасан” гэж эх сурвалж ярив.

 

Мөн тэрээр хэлэхдээ, илүүдэл жингийн улмаас лидер нь шагай, өвдгөндөө гэмтсэн гэлээ. Эхлээд  хазганаад яваад байснаа сүүлдээ биеийн байдал нь муудсан” гээд биеэ сайжруулахын тулд зуун хоног  хэрэгтэй болсон ч тэр төрийн удирдлагаа хийсээр байгаа гэлээ.

 

Аравдугаар сарын 10-нд Ким Чен Ун Хөдөлмөрийн намын 69 жилийн ойн арга хэмжээнд харагдаагүй нь түүний талаар олон янзын цуу яриаг гаргаад байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж