&#34Исламын улс&#34 бүлгийнхэн ирак сэтгүүлчийг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2014.10.11-нд нийтлэгдсэн

&#34Исламын улс&#34 бүлгийнхэн ирак сэтгүүлчийг хөнөөв

Фото: Leonhard Foeger / Reuters

 

“Исламын улс” террорист бүлгийнхэн Иракийн сэтгүүлчийг дүүгийнх нь хамт хөнөөв. Мөн өөр хоёр хүнийг цаазалсан нь танигдаагүй байна. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхний мэдээнээс үндэслэн энэ тухай Agence France-Presse дамжуулав.

 

Багдадаас хойших Самра тосгонд тэднийг олны өмнө цаазалжээ. Гучин долоон настай сэтгүүлч Раад Аль-Аззави нь Sama Salah Aldeen TV телевизийн зураглаач байжээ. Түүнийг гэрээс нь дүүгийн хамт исламчууд есдүгээр сарын эхээр хулгайлсан юм. Тосгоны  хүмүүс түүнийг Засгийн газартай хамтран ажилладаг гэж дайчдад хэлсэн бололтой хэмээн арын гэрийнхэн нь ярьжээ.

 

Мөн энэ үеэр ИУ бүлгийн дайчид  Сирийн Кобани хотыг хамгаалж байсан курдын цэргийнхний штабыг эзэлсэн байна.  Одоо уг хотын 40 хувийг  исламчууд хяналтдаа аваад байгаа гэнэ. Хэрэв тэд хотыг эзлэвэл 12 мянган курдууд хэлмэгдэж магадгүй.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж