Бил Гейтс Калифорнид морин үржүүлгийн газрыг 18 сая доллараар худалдан авсан тухай The Wall Street Journal сонин бичжээ.
Paseana эдлэн нь 93 га талбайтай бөгөөд түүнд морин тойруулга, зочны байшин, офис, чидун жимсний цэцэрлэг, таван морин хүрээ, малын эмчийн байртай ажээ.
Морин завод нь цэвэр цусны морьд үржүүлдэг байгаад жилийн өмнө хаагдсан гэнэ. Эхлээд эдлэнг 30 саяаар худалдахаар зарласан байжээ. Хожим үнэ нь хэд хэдэн удаа буусан байв. Худалдан авагчид байсан ч эзэн нь морь үржүүлэх хүнийг л хайж байсан аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР