II Елизавета Анжелина Жолийг хүндэт хатагтай болгов

Хуучирсан мэдээ: 2014.10.11-нд нийтлэгдсэн

II Елизавета Анжелина Жолийг хүндэт хатагтай болгов

Хатан хаан Елизавета,  Анжелина Жоли

Anthony Devlin / Reuters

Британийн хатан хаан II Елизавета хатагтай хэргэмийг  Анжелина Жолид олгосон тухай BBC News мэдээлэв. Хүмүүнлэгийн ажил үйлсийнх нь төлөө Холливудын жүжигчин эмэгтэй үнэлэгдлээ. Жолийн нөхөр Брэд Питад Хувилгаан Михаил ба хувилгаан Георгийн Том загалмай одон гардуулах ёслол баасан гаригт Букингемын ордонд болсон байна.

Жоли шагналд дэвшигдсэн нь өнгөрсөн зургадугаар сард тодорхой болсон юм. Тэр цагт Хатан хааны төрсөн өдрийн өмнө янз бүрийн шагналд нэр дэвшүүлсэн хүмүүсийн тоонд Жоли байгааг тэр үед зарлажээ. Байлдааны бүс дэх бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэх НҮБ-ын тусгай элч Жоли энэ асуудлаар Британийн Гадаад хэргийн сайдын хамт бага хурал зохион байгуулж байлаа.

Жоли нэрийнхээ өмнө хатагтай цолыг дуудуулахгүй. Учир нь тэрээр Британийн иргэн биш. Тэгэхлээр энэ цол нь цэвэр бэлгэдлийнх юм. The Most Excellent Order of the British Empire  гэх цолуудын нэг нь хатагтай болж байгаа. Рыцарийн тэр одонг Британийн хаан V Георг 1917 оны зургадугаар сарын 4-нд бий болгожээ. Энэ одон нь Британийн шагналын системийн хамгийн бага зэрэглэлийнх юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж