УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.11-нд нийтлэгдсэн

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2014.10.10-ны өдрийн хурлаар ирэх долоо хоногт УИХ болон байнгын хороодын хэлэлцэх асуудлыг батлажээ. УИХ-аар ирэх долоо хоногт Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцэхээс гадна өөр нэгэн чухал асуудал нь “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай, “Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрийн төслүүд /зөвшилцөх/ багтаж байна. Ингээд  ирэх долоо хоногт нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүргэж байна.

 

 

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 13-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан  “В” танхимд.

 

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 13-ны Даваа гарагт:

  • Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
  • Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Чөлөөт бүсийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;
  • Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.

10 дугаар сарын 14-ний Мягмар гарагт:

  • Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Тэтгэврийн даатгалын шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “В” танхимд.

10 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:

  • Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;

 

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 14-ний Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.

5. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.

10 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • Ажлын хэсэг байгуулах тухай /Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх/.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөх тухай;
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт, 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, байдлын талаар Монголбанкны мэдээлэл сонсох.

5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /төсөвт тусгагдах төсөл арга хэмжээний тухай/ хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

 

ДӨРӨВ. МЯГМАР, ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН:

1.Мягмар гарагийн 09.00 цагаас:

  • Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.

2.Мягмар гарагийн 11.00 цагаас:

  • Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

3.Мягмар гарагийн 15.00 цагаас:

  • Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.

4.Пүрэв, Баасан гарагийн хуралдаан:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /төсөвт тусгагдах төсөл арга хэмжээний тухай/ хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж