Ли Кэцян хамтын ажиллагааг өргөжүүлэхээр амлав | News.MN

Ли Кэцян хамтын ажиллагааг өргөжүүлэхээр амлав

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Ли Кэцян хамтын ажиллагааг өргөжүүлэхээр амлав

Ли Кэцян. Фото: Feng Li / AFP

 

Орос, Хятадын хооронд шинжлэх ухаан, техникийн инновацийн салбарын харилцан ажиллагааг эрчимжүүлэх цаг ирлээ гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян “Российская газета” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичжээ. Хятадын ерөнхий сайдын өгүүллийг Оросын сонин аравдугаар сарын 10-ны дугаартаа нийтэлжээ.

 

“Манай орнуудын өмнө эдийн засгийн бүтэц болон хөгжлийн моделийг өөрчлөх чухал үүрэг тулгарч байна. Инновацийн  сэтгэлээр  хамтын бүтээмж, нано ажиллагааны хэрэглээ, хоршооллыг бий болгох ёстой” хэмээн тэр тэмдэглэв.

 

Хамтын ажиллагаагаа өндөр технологийн машины үйлдвэр, эрчим хүчний хэмнэлтийн технологи бил бэлдмэл, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээ, хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт өргөжүүлэх ёстой. Эдгээр үүрэг зорилтыг биелүүлэх нь манай хоёр орны хамтын хүч чадал болон эдийн засгийн бүтцийг өөрчлөх сонирхолд бүрэн нийцэнэ гэдэгт би итгэлтэй байна гэж тэр бичив.

 

Хятадын ерөнхий сайд Орост хийх айлчлалынхаа хүрээнд Оросын ерөнхий сайд Дмитрий Медведевын хамт инновацийн хөгжлийн “Нээлттэй инноваци” гэх Москвагийн III  чуулганд оролцох юм. Уг чуулга энэ сарын 14-16-нд хийгдэнэ. Хятадын ерөнхий сайдыг Оросын ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзахаар төлөвлөсөн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж