Прагийн эмнэлэгт Эболатай байж магадгүй хүнийг хэвтүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Прагийн эмнэлэгт Эболатай байж магадгүй хүнийг хэвтүүлэв

 

Чехийн Прага хотын  эмнэлэгт Эбола вирусийн шинж тэмдэг бүхий 56 настай эрэгтэйг хэвтүүлсэн тухай Reuters мэдээлэв.

 

“Тэр хүн саяхан Либерид очоод ирсэн ба одоо Буловка  эмнэлэгт  тусгаарлагдан  эмчлүүлж байгаа. Түүний шинжилгээг Берлины лабораторид явуулсан. Хариу нь өнөөдөр ирнэ” гэж уг мэдээнд дурьджээ.

 

Үүний өмнөхөн Мекодонид Эболагийн вирустай гэж сэжиглэгдсэн Их Британийн иргэн  нас барсан бол эболагаар өвчилсөн даяанчийг асарч байгаад халдвар авсан эмнэлгийн сувилагч Испанийн Мадридын эмнэлэгт биеийн байдал нь тун хүнд байгаа аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж