Самсунг компанийн орлого 60 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Самсунг компанийн орлого 60 хувиар буурчээ

Ухаалаг утас үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БНСУ-ын “Самсунг электроникс” компани өчигдөр гурав­дугаар улирлын /7-9 сар/ үйл ажил­лагааны орлого өм­нөх жилийн мөн үеийнхтэй харь­цуулахад бараг 60 хувиар буурсан гэ­сэн дүн гарсан талаар мэдээл­жээ.

Энэ нь ухаалаг утасны сал­бар дахь өрсөлдөөн улам ширүүс­сэнтэй холбоотой хэмээн эх сур­валж­ууд мэдээллээ. Түүнчлэн, Солонгосын валютын чангарал ч гэсэн тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэж ажиглагчид тэмдэглэж байна.

Тодруулбал, тус  компанийн гуравдугаар улирлын үйл ажиллагааны орлогыг өм­нөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад даруй 59.6 хувиар буурч, дөрвөн их наяд зуун тэрбум вон болсон байна. Борлуулалтын орлогын хувьд өмнөх жилийн мөн үеийнхээс 20.4 хувиар буурч, 47 их наяд вонд хүрсэн аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж