Таблетын авсаархан тавиур

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Таблетын авсаархан тавиур

Таблетын хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй үед өнөө үед өөрт эвтэйхэн байдлаар төхөөрөмжөө ашиглах шаардлага зүй ёсоор гардаг. Энэхүү хэрэгцээг хангах iRest нэртэй авсаархан жижигхэн тавиурыг бүтээжээ.

Уг тавиур нь налуугийн хэмжээгээ өөртөө тохируулах хэрэглэх боломжтойгоос гадна тогтоогч хэсэг нь нарийхан цэвэрхэн учир хэрэглэхэд эвтэйхэн.

Зөөлөвч тогтоогчуудтай учир таны төхөөрөмжийг доргилт гэмтлээс хамгаална. Хөнгөн цагаанаар хийсэн уг тавиурыг 36 ам.долларын үнээр худалдаалж байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж