ТОП-20 индекс 0.08 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн 2014 оны аравдугаар сарын 10-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 11 хувьцаат компанийн нийт 2,454 ширхэг хувьцаа арилжиж 8,832,300.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Өнөөдөр “А” самбарт есөн компанийн 2,236 ширхэг хувьцаа буюу нийт 7,826,700.00 төгрөгийн, “Б” самбарт хоёр компанийн нийт 218 ширхэг хувьцаа буюу нийт нийт  1,005,600.00 төгрөгийн гүйлгээ хийжээ.

ТОП-20 индекс 15,708.23 нэгж буюу 0.08 хувиар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 993.63 нэгж болж 0.03 хувиар  буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж:  WWW.MSE.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж