Говийн бүсэд хоёр ДЦС барина | News.MN

Говийн бүсэд хоёр ДЦС барина

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Говийн бүсэд хоёр ДЦС барина

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хорин тавдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар говийн бүсэд эрчим хүчний эх үүсвэр барих бүтээн байгуулалтын шийдвэр гаргасан байна. Тодруулбал, “Энерго сервис монтаж” ХХК Дундговь аймгийн Сайнцагаан суманд,“Мандал Голомт” ХХК-ид Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд тус бүр 35 МВт-ын хүчин чадалтай дулааны станц барих тусгай зөвшөөрлүүдийг тус тус гурван жилийн хугацаатайгаар авсан байна. Дээрх дулааны станцууд ашиглалтанд орсноор Мандалговь болон Алтай хотуудын дулаан хангамж найдвартай болж, оршин суугчдын ая тухтай байдал сайжрахыг албаныхан онцолж байна.

Өмнөх хурал дээр шийдвэр нь гарсан “Клин Энержи Ази” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах 50 МВт-ын салхин цахилгаан станцын “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай байгуулах Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах загвар гэрээг баталжээ. Түүнчлэн “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөшөөрлийн хугацааг таван жилээр сунгах асуудлыг  шийдсэн байна.

У.БОЛОР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-10 150.129.142.54

Дулаан цахилгаан хоёроо ялгаж ойлгохгүй байж бас мэдээ бичих санаатай. Дэндүү харанхуй бүдүүлэг байна даа, эрхэм бичээч гуай, яана даа.

Avatar

Зочин 2014-10-10 103.26.192.190

ДЦС- биш л юм байна ш дээ. Бичиж байгаа юмныхаа учрыг олдог юмуу үгүй юу энэ У.БОЛОР гэгч сэтгүүлч.

Avatar

Зочин 2014-10-10 150.129.141.59

Uuriin zuukh barina gej bichvel oilgono

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж