Сүхбаатар аймгийн шатарчид тусгай байрт шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн шатарчид тусгай байрт шалгарчээ

Аравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд явагдсан МҮЭ-ийн СТО-ны “Цагаан бэрс” клубын нэрэмжит өсвөрийн шатарчдын 2014 оны рапид тоглолтын УАШТ-д 460 гаруй хөвгүүд, охид өрсөлдлөө. Тэмцээний 6 хүртэлх насны ангилалд Б.Баасанцэнгэл /Алаг морьт/, Б.Энхлэн /Багануур/, 8 насанд Л.Очир-Бат /ЧД-Цэцэн нүүдэл/, Б.Энхсаран /Гобичесс/, 10 насныханд Д.Батсүрэн /Орхон/, О.Цэлмэг /Багануур/, 12 насанд С.Ган-Эрдэнэ /Оюунлаг шатар/, С.Лхагвадолгор /Өвөрхангай/, 14 насныханд Б.Гарьдмагнай /Хан-Алтай/, Б.Амина /Дорнод/ нар тэргүүллээ. Мөн тэмцээний ахлах нас болох 15-18 насны ангилалд Э.Болдоо /хан-Алтай/, Б.Ганчимэг /Чингисхаан банк/ нар “Аваргын цом” гардан авлаа. Бүх насны ангиллын эхний 3 байр эзэлсэн тамирчдад медаль, цом хүртээсэн бөгөөд олон арван бяцхан шатарчид айрагдсны болон шилдэг аравт шалгарсны тусгай шагнал олгожээ.

Байгууллагын дүнгээр Багануур дүүрэг, “Хан-Алтай”, “Чингэлтэй-Цэцэн нүүдэл” клубүүд тэргүүн байруудад шалгарч орон нутгаас Сүхбаатар аймгийн баг тусгай шагнал хүртэв.

Л.ТОГООХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж