Хөрөнгө оруулагчдын уулзалт Ховдод болно

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдын уулзалт Ховдод болно

Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт энэ сарын 22-24-нд Ерөнхий сайдын ивээл дор Ховд хотноо болно. Чуулга уулзалт нь баруун таван аймгийн хөрөнгө оруулалтын орчин, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, 2025 он хүртлэх хөгжлийн стратеги, ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг сурталчлах, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийг хангах үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулагчид, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэ чуулга уулзалтад дотоодын үндэсний компани, хөрөнгө оруулалтын банк, сангуудаас гадна баруун аймгуудтай хил залгаа БНХАУ, ОХУ болон БНСУ, ХБНГУ, Японы бизнес эрхлэгч, хувь хүмүүс оролцоно гэж Ховдын Засаг дарга Д.Цэвээнравдан хэвлэлийн хурлын үеэр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж