Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Галын тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсгосноор өндөрлөлөө.

Галын аюулгүй байдлын тухай хууль нь 1999 онд батлагдаж байсан бөгөөд тухайн цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж байсан боловч дэлхийн цаг уурын өөрчлөлт, хотжилт, хүн амын нягтрал, барилгажилт, өндөр барилга байгууламж, үйлдвэржилт, уул уурхайн техник технологийн хөгжил зэрэгтэй холбоотойгоор одоогийн нөхцөл шаардлагыг хангахаа больсон аж. Гал түймрийн эрсдэл ч жил тутам өсөн нэмэгдэж, сүүлийн 3 жилд объектын гал түймэр 9105 удаа гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 18,7 тэрбум төгрөгний хохирол учирч,  гал түймрийн улмаас  224 хүн  амь насаа алдаж, 155 хүн түлэгдэж гэмтэн, 5289 барилга, орон байр, гэр галд өртөн шатаж. Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах талаархи эрх зүйн орчинг боловсронгуй болгох, галын аюулын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тавигдаж байгаа гэнэ. Бүтцийн хувьд хуулийн төсөл нь 6 бүлэг, 26 зүйл, 153 заалттай бөгөөд одоо мөрдөгдөж байгаа хуульд 31 заалт нэмэгдэн /25,4 хувь/, 11 зүйл хүчингүй болж, 9 зүйл шинээр нэмж. Найруулгын өөрчлөлт 60,5 хувь. Нийт 85,9 хувь нь өөрчлөгдөхөөр төлөвлөжээ.  

Хуулийн төсөлтэй холбоотой асуулт, санал дүгнэлтийг дараагийн чуулганаар хэлэлцэхээр хойшлуулсан байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж