Эбола вирусыг био зэвсгээр ашиглахаас сэрэмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Эбола вирусыг био зэвсгээр ашиглахаас сэрэмжлүүлэв

 

Ирак, Сирийн нутаг дахь “Исламын улс” хэт даврагч бүлэглэл эбола вирусын халдварыг Барууныхны эсрэг биологийн зэвсэг болгон ашиглаж болзошгүйг Америкийн цэргийн шинжээчид анхааруулж байна. Баруун Африкийн орнуудад тархсан эбола вирус биеийн бүх шингэнээр халдварладаг бөгөөд 21 хоног хүртэлх хугацаанд ямар ч шинж тэмдэггүйгээр явагддаг. Энэ нь террористуудад биедээ тэсрэх бөмбөг зүүж дэлбэлснээс хэд дахин их хүний аминд хүрэх хялбар арга зам гэнэ. Түүнчлэн “Исламын улс” хэт даврагч бүлэглэлд нэгдэх  Барууны орнуудын иргэдийн тоо нэмэгдсээр байгаа нь анхаарал татаж байна.

 

Үүний зэрэгцээ Европ эбола вирусын халдвар авсан, АНУ-д нас барсан анхны тохиолдлууд бүртгэгдээд байна. АНУ-ын зүгээс Баруун Африкаас ирсэн зорчигч бүрийг нарийн температур хэмжигчтэй дэлгэцээр биеийн халууныг хэмжих замаар эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэхээр хичээж буй  аж. Эбола вирусын халдвараар 8000 гаруй хүн өвчилж, 4000 орчим хүн нас бараад байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Dailymail.co.uk

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж