Завхан аймагт халдварт боом өвчин дэгдсэн гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газар болон тус аймгийн засаг дарга Ж.Жамъянтиваас тодруулахад “Завханд малын халдварт өвчин гараагүй” гэсэн юм.
Энэ оны долдугаар сард Говь-Алтай аймгаас дамжин халдварлаж Завхан аймгийн Дөрвөлжин суманд халдварт боом өвчин дэгдэн долоон адуу, нэг бог мал хорогдож байсан юм. Тухайн үед хорио цээрийг яаравчлан тогтоож, дэгдэлтийг зогсоож байжээ. Боом өвчин нь өвчтэй мал, амьтдаас /тэжээвэр/ халдварлаж, хэсэг газрын шүүдэст, цусархаг, үжилт үрэвсэл үүсгэн байршмал болон үжил хэлбэрээр явагддаг хурц халдварт өвчин. Боомын савханцар хуяг ба бүрхүүл үүсгэдэг, гадаад орчинд, газрын хөрсөнд хэдэн арван жилээр хадгалагддагийг албаныхан хэлсэн юм.
Б.МИШЭЭЛ