Нойргүйдэлдээ шаналж байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Нойргүйдэлдээ шаналж байна уу?

1. Компьютерээ унтраа
Компьютерийн дэлгэцийн гэрэл хараанд нөлөөлж, тархины мэдрэлийн эсүүдийг
амрахад саад болж байдаг. Тиймээс нойр хүрэхгүй үед унтахаар орондоо орохоос хоёр цагын өмнө компьютерээ унтрааж байгаарай.

2. Унтлагын өрөөндөө ажлаа хийх хэрэггүй.  
Нойргүйдлийн өөр нэг шалтгаан нь хүмүүс унтлагын өрөөндөө ажлаа хийж, хоол идэж, ТВ үздэгтэй холбоотой гэнэ. Унтлагын өрөө нам гүм чимээгүй, харанхуй, сэрүүн байвал нойр улам хүрдэг аж.

3. Санаа зовоосон зүйлээ март.  
Эдийн засгийн хямралтай үед мөнгө хүмүүсийн санааг хамгийн их зовоож байгаа зүйл бөгөөд нойргүйдлийн нэг шалтгаан болж байна.
Санаа зовоосон зүйлээ мартахын тулд хөгжим сонсч, салхинд гарч, дисконд явахыг зөвлөж байна. Мөн унтлагын өрөөндөө намуухан хөгжим тавихад уураг тархины бодолд дарагдсан хэсэг уг аялгуунд сатаардаг аж.

4. Унтахын тулд архи, шар айраг ууж болохгүй.
Согтууруулах ундаа уусны дараа нойр амархан хүрдэг ч удаан үргэлжилдэггүй. Учир нь согтууруулах ундааны тайвшруулах нөлөө алга болж, нойрыг улам сэргээдэг.
Харин унтахын  өмнө аяга сүү, эсвэл бүлээн цай уухыг зөвлөж байна. Бүлээн цай биеийн температурыг өсгөсний дараа халуун огцом буурдаг нь нойр хүрэхэд нөлөөлдөг аж.

5. Өрөөгөө аль болох сэрүүн байлга.
Бүгчим өрөө, халуун хөнжил нойр хүрэхгүй байх  бас нэг шалтгаан гэнэ шүү.
Учир нь нойргүйдэл нь биеийн температурын өсөлттэй холбоотой юм.
Тиймээс унтахаасаа өмнө өрөөндөө салхи оруулвал бие амарч сайн унтдаг. Түүнчлэн унтахаас өмнө хүйтэн шүршүүрт орох нь бас л  сайн амрах нэг арга аж.

6. Оройн хоолоо эрт идэх
Унтахын өмнө их хоол идэх нь хоол боловсруулах эрхтэнд хүнд ачаа болж, шөнө сайн унтаж амрахад саад болдог. Гэхдээ хоосон ходоодтой орондоо орох бас аюултай.  Өлссөн ходоод таныг шөнөжин тайван унтуулахгүй.
Харин унтахаас 2-3 цагийн өмнө оройн хоолоо идэх нь хоол боловсроход хангалттай хугацаа юм. Хэрэв орой өлсөөд, тэсгэлгүй юм идмээр санагдаад байвал унтахаас нэг цагийн өмнө хөнгөн зууш, эсвэл жимс идэхийг зөвлөж байна.

7. Үдийн хоолны дараа каффейны төрлийн ундаа уухаас татгалз.
Кофе өглөө нойрноос сэргээж, өдрийн турш эрч хүч өгдөг ч өдөржин уувал  шөнө амрах цагаас чинь хорооно гэдгийг сана.
Түүнээс гадна энегийн ундаа ч мөн адил үйлчилгээтэй.
Шөнө сайн унтаж амрахын тулд үдээс өмнө хоёроос илүү аяга кофе уух хэрэггүй. Ялангуяа энергийн ундааг үдээс хойш уувал шөнөжин сэрүүн байх болно гэдгийг сана.

8. Унтах цагаа зохицуул.  

Унтах болон сэрэх цагаа дотоод биологийн цагтайгаа тааруул. Амралтын өдрүүдэд нойроо авна гэж найдах хэрэггүй.  Биологийн цагынхаа эсрэг ажиллаж амардаг хүмүүс цагын бүсийн эсрэг аялж байгаатай адил.
Ажлын болон амралтын өдрүүдэд амрах цагаа төлөвлө.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж